ОХУ-ын Ерөнхийлөгч Путин С.Амармандахын асуудалд анхаарал хандуулсан гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

"Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга Владимир Владимирович мөн Элчин сайдын туслах Артем Валерьевич нартай  хоёр цаг орчим уулзаад  дөнгөж сая гарч ирлээ. 

 Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад тэрбээр "Миний үйлчлүүлэгч С.Амармандахтай холбоотой асуудлаар тус Улсын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Тэд биднийг иргэний зориг гарган уулзаж  байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр хэллээ. Учир нь ямар ч  улсын дипломат байгууллагатай харьцахдаа заавал Гадаад хэргийн яамаараа дамжин уулздаг юм байна. Гэвч өнөөдрийг хүртэл манай Улсын гадаад хэргийн яам Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яаманд энэ асуудлаар хандаагүй байна.  Гэхдээ хүний амь настай холбоотой нөгөө талаас  хоёр улсын найрамдал харьцааг хадгалах үүднээс  биднийг шууд хүлээн авч уулзлаа.  Тэд  хоёр улсын хооронд ийм асуудал үүссэнд үнэхээр их харамсаж байна. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна. Хохирогчийн ар гэр, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ” гэв.  

 Түүнчлэн "Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  анхаарал хандуулсан  болохыг Консулын хэлтсийн дарга Владимир Владимирович  онцлон хэллээ.  

Мөн хоёр улс үеийн үед найрсаг харилцаатай байж ирсэн учир ХМХ-ээр мэдээлж байгаа элдэв хуурамч мэдээлэлд автахгүй байхыг тус улсын Элчин сайдын яамны зүгээс анхааруулав. Түүнчлэн ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд  дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ мэдэгдсэн юм.  

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чу(43.242.243.1) 2016 оны 12 сарын 06

за согтож тасарсан нэг нөхөр нэг савсагнуур баагийг лонхоор гөвөө л биз, юун сүртэй 2 улс хоорондын юм ярьдаг юм. хоорондоо хэл амаа л олоод зохицоно биз. амраа нь гэж амраа биз дэ эрүүл галзуу нь мэдэгдэхгүй нэг мал байдаг биз дэ гэж.

0  |  0
bat(27.123.214.123) 2016 оны 12 сарын 05

judagtai oros ax nar shuu

0  |  0
Батсүх(27.123.214.117) 2016 оны 12 сарын 05

Хотын дарга болон бусад арга хэмжээ зохион байгуулсан албаны хүмүүст ёс суртахуун гэж байна уу?

0  |  0
Батсүх(27.123.214.117) 2016 оны 12 сарын 05

Хотын дарга болон бусад арга хэмжээ зохион байгуулсан албаны хүмүүст ёс суртахуун гэж байна уу?

0  |  0
Boloroo(122.201.31.5) 2016 оны 12 сарын 05

2 ulsiin harilcaa end er hamaagui.Bitgii tenegteed holij hutgaad bai.Ter yos surtahuungui ajilchindaa arga hemjee avahiig l bid shaardah yostoi. Neg yadarsan yaduu ail huuhdee hund daramtluulaad zoduulaad hoolnoosoo salna geed aigaad deerelhuuleed suuj baigaa yum shig l uruvdultui yum.Heleh umuuruh hamgaalah yostoi yumaa umuur hamgaal.Uursduu hudulmurluj ene haraat baidlaasaa baga ch gesen angijirhiig boddog bolmoor!

0  |  0
Оргил(182.160.34.125) 2016 оны 12 сарын 05

Орос ах нар хойт хил дээр зөвхөн Монголчуудад дээрэнгүй ханддагаа болих ёстой.

0  |  0
SUNDUI PIZ BURUU(202.179.29.38) 2016 оны 12 сарын 05

AIMSHGIIN AMISGAA TSENGELTEI YU BILEE JARGALTAI ULAANBATARA GEED SANGUULIAR OLRILDOO AYVAAD BAISAN 2 SHIRHEG 570 EELJILD UNADAG ZALUU OXIDOOR TASARDAGGYI GEJ NAMIIN NUHUDN YARIDAG YUM BILEE TER L JARGALTAI TSENGELTEI IDEJ UUSAN TANSAG YUM BAIGAA BIZ UHSEN HTSANII SHOU TSENGEEN. YERN TEGEED SUNDUIGIIN BARAND YAHAARAA NIISLELIIN HULEEN AVALT ZAAVAL BAIH YOSTOI VE

0  |  0
irgen(202.70.46.222) 2016 оны 12 сарын 05

Amraa OXU tai hamtarsan duu hiiwel 2 ulsiin nairamdalt hariltsaa behjinedee

0  |  0
irgen(202.70.46.222) 2016 оны 12 сарын 05

Amraa OXU tai hamtarsan duu hiiwel 2 ulsiin nairamdalt hariltsaa behjinedee

0  |  0
irgen(202.70.46.222) 2016 оны 12 сарын 05

Amraa OXU tai hamtarsan duu hiiwel 2 ulsiin nairamdalt hariltsaa behjinedee

0  |  0
irgen(202.70.46.222) 2016 оны 12 сарын 05

Amraa OXU tai hamtarsan duu hiiwel 2 ulsiin nairamdalt hariltsaa behjinedee

0  |  0
irgen(202.70.46.222) 2016 оны 12 сарын 05

Amraa OXU tai hamtarsan duu hiiwel 2 ulsiin nairamdalt hariltsaa behjinedee

0  |  0
Бүтээмж(202.9.43.119) 2016 оны 12 сарын 05

Орсууд уг нь хятадыг бодвол хүн сайтай бх ёстой

0  |  0
зөв(112.72.11.123) 2016 оны 12 сарын 05

маш зөв. амараа өөрөө гол нь маш ухаалаг мэдэгдэл хийсэн байна лээ

0  |  0
Больдоо(103.26.193.114) 2016 оны 12 сарын 05

Амраа юу юм Зүгээр л нэг дуучин Халх голд байлдаа юу 3, 4-р хороолол барьчихсан уу? Эрдэнэт Багануур Дарханыг байгуулаа юу? Арай хэтэрнээ.

0  |  0
Хошин шог(202.9.42.225) 2016 оны 12 сарын 05

ха ха ха мөнхоргил гэж үнэхээр монголоо гэх сэтгэлгүй хүн юм даа. оросууд өөрсдөө аргаа бараад мөнхоргилын өмнөөс монгол хүнд санаа тавьж ерөнхийлөгч нь хүртэл шүү. ёстой онигоотой гадаад хэргийн сайдтай улс юм даа бид. %-(

0  |  0
Top