Батлан хамгаалахын салбарын санхүүчид чуулав

2016 оны 12 сарын 05

Жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. Энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний санхүүгийн мэргэжилтнүүд, эдийн засагчид хоёр өдрийн туршид чуулж 2016 оны ажил үйлсээ дүгнэн ярилцлаа. Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдыг Сангийн яам болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын шагналаар шагнаж урамшуулсан юм. Шагналыг ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top