Хятад цагдаа Италид журам сахиулна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

Италийн эрх баригчид нийслэл Ром, Милан хотын гудамжуудад хятад цагдаагаар эргүүл хийлгэхээр болжээ. Дотоод хэргийн сайд Анжелино Анфарогийн хэлснээр, дээрх цагдаа нар Италид аялж яваа хятад жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

“Энэ бол цэвэр Хятадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн шийдвэр. Ингэснээр манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж найдаж байгаа. Хэрвээ энэ туршилт амжилттай болбол бид цаашдаа Италид Хятад хороолол байгуулах асуудлыг хөндөх болно” гэж Ж.Анфаро хэлжээ.

Аппениний хойгт үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдыг аль хэдийнэ бэлтгээд эхэлсэн байна. Италийн цагдаагийн дүрэмт хувцсаар ижилссэн цагдаа нар эргүүлд гарч байгаа бөгөөд энэ нь хятадуудад таниулах зорилготой аж. Тэд удахгүй Милан, Ромд очиж үндсэн ажилдаа гарах гэнэ. 

Хятадууд ийнхүү хилийн чанад дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр ач холбогдол өгч ажиллаж байгаа ч өөрсдийнх нь эх оронд ирсэн гадаадын жуулчдад анхаарал тавихгүй, харин ч илүү эрсдэлтэй байдалд оруулах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаад олон улсын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, саяхан олон нийтэд түгээсэн нэг комикст гадаадын жуулчин Дэвид гэгч эр хятадын төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйн толгойг эргүүлж, үнэтэй бэлэг сэлтээр өөртөө дасгаж байгаад улсын нууцад хамаарах баримтуудыг хувилуулан авч байгаа талаар өгүүлдэг байна. Эцэст нь жуулчин эр сураггүй алга болж, эмэгтэй улсын нууц задруулсан хэргээр ял сонсож байгаагаар дуусдаг энэ комикс гарснаар ард иргэдийн дунд ташаа ойлголт төрүүлж, гадаадын жуулчдыг сэжиглэх, улмаар аюулгүй байдалд нь халдах эрсдлийг дагуулж байгаа гэж Олон улсын аялал жууулчлалын холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.115.213) 2016 оны 12 сарын 05

ЗӨВ ШҮҮ

0  |  0
зочин(202.179.27.49) 2016 оны 12 сарын 05

Хятадууд аялал жуулчлалын компаниудаа ”Дэлхийн хэмжээнд” гаргаж ирэх хэрэгт байна. Дунд нь ззучилдаг хэдэн өвөрлөгч нөхдүүд аялалыг нь ёстой аялал биш болгож байгааг мэддэггүйн бх даа. 4* буудалд захиалга өгөөд очиход 3* бх жишээтэй. Түүндээ тоох ч үгйү хариуцлага хүлээх чүгүй хачин хүмүүс байна лдээ

0  |  0
Өлзий(202.179.31.119) 2016 оны 12 сарын 05

Манайд ч бас ингэх хэрэгтэй. Нутаг нугын сайдтай гээд бөхчүүд дарга нар цагдааг үл тоож гэгээн цагаан өдрөөр гэмтэл автал нь зодох явдал нэг бус гарч байсан. Гадаадын ажилчид ч манай цагдааг тоохоо болиод байна. на.

0  |  0
Монгол(182.160.33.26) 2016 оны 12 сарын 05

удахгүй монголд авчрах далим үүсгэж чихэнд оюунд нь дасгаж буй нь тэр

0  |  0
Top