Согтуугаар жолоо баривал мооргт ажиллуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Тайландын эрх баригчид энэхүү баярын өдрөөр согтуугаар автомашин жолоодсон этгээдэд маш хачирхалтай шийтгэл ногдуулахаар болжээ. Тодруулбал,  алдаа гаргасан жолооч тодорхой хугацаанд хүүр хадгалах газар буюу мооргт ажиллах гэнэ. Мөн цогцос зөөх ажилд дайчлагдахаар болжээ. Хууль тогтоогчид согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагын хэлбэрийг бодож, бодож дээрх шийтгэлийг сонгосон байна. Хүүр хадгалах газарт ажиллах нь тухайн жолоочид согтуугаар жолооны ард суух нь ямар эрсдэлд хүргэж болохыг ухааруулахад тустай гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдэлд хүрчээ.

Согкран буюу тай тооллын шинэ жил тохиодог энэхүү баярын өдрүүдэд Тайландад авто осол ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд цаг тутамд 2.3 хүн авто ослоор нас бардаг гэсэн статистик байдаг аж.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
D(202.179.31.19) 2016 оны 12 сарын 06

Manaid ingevel taarna.

0  |  0
r(103.26.194.63) 2016 оны 12 сарын 05

mongold ch gesen

0  |  0
Top