ГАНЦ ХЯТАДААС ӨӨР “ГАДААД ХАРИЛЦААГҮЙ” БОЛСОН НЬ БУЮУ АСЕМ-ИЙН ҮР ДҮН ХААНА БАЙНА ВЭ?

2016 оны 12 сарын 06

Монголчууд өнгөрсөн зун наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж, АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд эх орондоо амжилттай зохион байгуулаад, Монголын тухай мэдээллийг хэдэн тэрбум хүн үзжээ хэмээн баярлацгааж, бахархал омогшил дүүрэн өдрүүдийг үдэж байсан нь саяхан мэт. Монголчууд бид АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд байгуулагдсан гэрээ хэлэлцээр бүрт баярлаж, Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан өндөр хэмжээний зочин бүрт талархан зургийг нь фэйсбүүктээ постолж байсан.

Гэвч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөөд удаагүй байхад, ажлаа аваад сар ч болоогүй байсан Засгийн газрын тэргүүн маань олон нийтийн өмнө бодлогогүй үг хэлж, улсын сан хөмрөгийн талаарх танин мэдэхүйн мэдээллээ хэт ил тод хуваалцан, өмнөх засгийн газраа харлуулахаар улайрсан нь Монгол Улсад нь ямар үр дагавар авчирав?

АСЕМ өндөрлөөд таван сар, шинэ засгийн газар бүрэлдээд бас л тав дахь сартайгаа золгоод буй. Харамсалтай нь, Засгийн газрын тэргүүний Сангийн сайдтайгаа хамт сууж байгаад хийсэн тэрхүү мэдэгдэл нь АСЕМ-ийн хүрээнд хийсэн амжилттай гэрээ хэлэлцээр, Монгол Улсын хичээн байж олж авсан нэр хүндийн араас явуулсан албан ёсны хар пи-ар л болсон. Ийм үг сонсоод явсан тамирчдаас маань ч олимпод олигтой амжилт гаргасан нь цөөн. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болно гэсэн ардын маань зүйр цэцэн үг бий. Гэтэл алд дэлэм алдан байж муу амласныхаа горыг энэ засгийн газар өөрөө л амсаж байх шиг.

Нам уначихсан эдийн засгийг баатарлагаар босгож ирэх “гавьяатан” хэмээгч дүрийг өөрөө өөртөө бодож олчихоод, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах, ер нь гадаад оронтой хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр тусмаа гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь алга урвуулахын төдий хялбар зүйл гэсэн төсөөлөл, ойлголтоосоо салах тун ч дургүй байна уу гэмээр. Тийм ч учраас өнөөгийн засгийн газрын тэргүүн маань “Зөвхөн Монголдоо” бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлээд завгүй байна. Уг нь тийм ч буруу зүйл биш л дээ. Төсвөө цаг хугацааны алдагдалгүй батлуулж, нийгмийн халамжийн бодлогод нэлээд өөрчлөлт гаргасан. Бас саяхан “50 мянган өрхийг ядуурлаас гаргана” хэмээх амлалт өгч, 2020 онд 50 мянган айлыг дундаж орлоготой болгох юм байна гэж ойлгогдоод байгаа...  

Гэвч хамгийн гол нь, АСЕМ-ийг Ардчилсан намын хийсэн ажил гэж ойлгоод байна уу, үгүй юу гэдэгт л хамаг учир байна. Ерөнхий сайд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үед үзэглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг нэг их ойшоож үзэхгүй л байх шиг. Өөрөө баатар болон тодрохоо бодсоор, өрөөл бусдыг буюу ард иргэд биднийгээ, улмаар улс орноо умартаж орхих вий дээ гэсэн болгоомжлол төрөөд байх юм.

Сүүлийн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын амнаас мэр сэр ухаалаг үг унадаг болсон. “Дунд сургуулийн сурагчдаар цас цэвэрлүүлэхээ больё” гэсэн үг нь сошиал ертөнцөд хамгийн анхны ухаантай үгээр тодорсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. “Мэргэжлийн” засгийн газрынхан “Шинэчлэлийн” засгийн газрынхан шиг амралтын өдөргүй ажиллаж байгаа тухайгаа огт зарлаагүй. Тэгэхээр ажлын цагаараа л ажиллацгааж байгаа гэсэн үг. Эрх биш улсын ерөнхий сайд юм чинь гадаад хэл мэддэг зөвлөхүүдтэй л байж таарна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурагдсан гэрээнүүдэд салхи оруулахгүй хэр удах юм бол оо?

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар МХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Энэ хоёр тив худалдаа, тээвэр, дэд бүтцийн томоохон төсөл, санал санаачлагуудаа хэрэгжүүлэн ЕвроАзийг холбох цаг болсон. Ингэхийн тулд зарим барилга зэрэг хатуу дэд бүтцээс гадна хүн хоорондын харилцаа, компани, байгууллага, нэгж хоорондын нягт харилцаа зэрэг зөөлөн дэд бүтцээ хөгжүүлэхийн төлөө ажиллая гэдэг дээр нэгдсэн. Энэ бүхний эхний үр дүн зургаан сарын дараа харагдана. Хамгийн гол нь АСЕМ-аар монголчууд нэгдэж ажиллан том эрх ашгаа харж чадсан. Одоо бизнесийнхэн том үр дүнг хүлээж сууна” хэмээн gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл одоо хагас жил болоход ганцхан сар үлдээд байна.

Тухайн үед, “...БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа  тодотгов” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсныг сануулъя.

Мөн түүнчлэн “Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэрээ Вьетнамын талаас Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаа мэдэгдсэн. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдво уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой 1 сая еврогийн зээл олгохоо мэдэгдэж байсан. Мөн Улаанбаатар хотод байгалийн түүхийн музейн шинэ барилга барих асуудал БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлалын үеэр шийдэгдсэн. Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхахдаа, талууд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэгдсэн. Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай (400 сая төгрөг) тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийлсэн” гээд олон сайхан мэдээ дуулдсан. 

Манай урд хөрш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж, айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр, нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлөх хэлэлцээр байгуулсан.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, дараах 10 гаруй баримт бичиг байгуулсан тухай хэвлэлд бичсэн байна.

“Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол, БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг, Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастайн 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ, Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ, Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ, МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг” гээд өнөөгийн засгийн газраас нэхэл хатуутайгаар асуух ажил их л харагдана. Энэ бүхэн ямар шатандаа явна вэ, Ерөнхий сайд аа?

“Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал садаа болсон” гээд уйлан дуугарах нь холгүй мэдээ гарч буй харагдсан нь саяхан. Гэхдээ монголчуудыг аз ивээж, Тажикстан шиг газар нутгаа алдах, Зимбабве шиг мөнгөн тэмдэгтээ юань болгохоос аварсан ч юм билүү?

Харин АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнгийн талаар Ерөнхий сайд гуай амнаасаа алт унагахгүй юм. Засгийн газрын энэ оны 11 сарын 30-ны өдрийн хуралдааны мэдээлэлд, “Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой  холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна” гэснээс үзвэл бас ч гэж алхам хийх гээд ч байгаа юм шиг.

Дорвитойхон шиг ажиллаад, Монгол Улсаа босгоод ирээсэй гэж итгэл тавин харж байгаа хүмүүс цөөнгүй байгаа шүү дээ. Ам алдвал барьж болдоггүй гэдгийг дахин сануулъя. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүн хаана байна вэ, Ерөнхий сайд аа?

Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.212.118.165) 2016 оны 12 сарын 06

Toriin gurvan ondorlogt ni hujaa nar zaidagnasan bhad ene mongol yaj seheh vee dee

0  |  0
зочин(202.179.23.21) 2016 оны 12 сарын 06

МУ-н Ерөнхий сайд нь гэж боловсролгүй,хэлгүй лүд байхад чинь яаж гадаад харилцаа сайжрах вэ дээ,Тэгээд ч ерөнхий сайд нь цэвэр Монгол хүн биш хужаа ш дээ

0  |  0
Улс тор судлаач (66.181.185.85) 2016 оны 12 сарын 06

ACEM чинь улс орны эдийн засаг хундэрсэн уед, Элбэгдоржийн тансагласан, УР ДУНГУЙ хурал л байсан шуу дээ.

0  |  0
зочин(202.126.91.92) 2016 оны 12 сарын 06

энд сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс бэлэн юм хүлээгээд байгаа бололтой... Гэтэл үр дүнг манай ЗГ ажил хэрэг болгож,араас нь хөөцөлдөж,сэтгэл гаргаж байж бий болгоно шүү дээ.Зүгээр байж байтал юм хүрээд ирэх юм шиг бичих юм.Харин ийм том хэмжээний сайхан уулзалт,хурал зохион байгуулаад өглөө,одоо өөрсдөд нь эрх мэдэл нь байна,хэнийг юу хүлээгээд байгаа юм,хариуцсан яам,агентлагууд нь ажлаа хийвэл таарна

0  |  0
ИРГЭН(66.181.191.51) 2016 оны 12 сарын 06

ЗӨВ ШҮҮ

0  |  0
zz(78.250.137.88) 2016 оны 12 сарын 06

3 han say huntei iim bayn ornii irgediig yaduu amidruulj baigaa tolgoigui uls turchid shunaliin berduud uheesei

0  |  0
Алтантуяа(202.9.40.118) 2016 оны 12 сарын 06

Элбэгдорж үүнийг уншаасай . Монголоо гэх сэтгэлээсээ илүү хувийн амбиц чинь ндөр байгаа юм шиг санагддаг .яагаад 3сая хүнтэй асар их баялагтай мөртлөө ард түмнээ ядуу тарчиг амьдруулж .улс орноо өр зээлэнд баригдуулж байгаа юм бэ .? Гадаадын улс оронд Монголын улс төрчид шиг битгий арчаагүй тэнэг байгаач гэдэг үгийг би Польшийн ерөнрий сайд байсан одоо европын холбооны тэргүүн Тускийн амнаас гарахыг 2чихээрээ сонссон . Ардчилалыг анархизм болгож улсын өмчийг үрэн таран хиыж ард түмнийг үгээгүй хоосон болгосныроо хариуцлагыг та үүрэх цаг болсон юм бишүү. Па кин Хэ шиг саналаараа огцрооч . Чад

0  |  0
асемчин(103.212.119.100) 2016 оны 12 сарын 06

ЯАХАВ ДЭЭ ХЭДЭН НӨХӨД БОГД УУЛЫН АРД ХАУСТАЙ Л БОЛОХГҮЙ ЮУ ДАА

0  |  0
Ganba(59.153.114.74) 2016 оны 12 сарын 06

Нардах чинь аймгийн даргаас илүү сэтгэж чадахгүй шүү дээ

0  |  0
А-Я(202.21.117.114) 2016 оны 12 сарын 06

Асем-ын үр дүн гэж харагдах сонсогдох зүйл нэг ч алга. Хайран мөнгө хөрөнгө ядарсан эдийн засгийг нэрвэж аваад л явцгаалаа шүү дээ. Манай улс олон улсын давцанд итгэгдэх итгэл гэж юм юу ч үгүй болжээ. Худлаа хөөрцөглөж ард түмнийхээ толгойг угаахаас өөр юмгүй арчаагүй увайгүй улс төрчдөөр монгол минь дүүрчээ.

0  |  0
eba(103.229.122.204) 2016 оны 12 сарын 06

ASEM bol neg tarvagan luivarchinag delhiin hun bolgoh gesen Mongol ulsiin hamag mungiig urun taran hiij hyamraah gesen l yum bolson

0  |  0
Балт(103.212.119.100) 2016 оны 12 сарын 06

Эба ер нь хятадын тагнуул байх аа. Сая хүртэл Далай ламыг урьж Монгол улсад буян үйлдлээ шүү дээ.

0  |  0
Zochin(139.5.218.107) 2016 оны 12 сарын 06

Mash zob bichjee elbegee nobsh ooriigoo l bAyjuulsan

0  |  0
ЗОЧИН(103.9.88.162) 2016 оны 12 сарын 06

МАШ ҮНЭН ЗҮЙЛ БИЧЖЭЭ

0  |  0
tarav(71.55.238.241) 2016 оны 12 сарын 06

Gol ni MAN-iinhand Huatadaas uur gadaad ornuudtai hariltsah chadamj baigui. Ted ni ch MAN-iinhaniig toohguidee baigaa yum.1996 onii UIH-iin songuulias ehleed MAN Hyatadiin KOM namaas ih hemjeenii tuslamj avch baisan shuu dee.

0  |  0
bold(182.160.33.136) 2016 оны 12 сарын 06

unen baina shuu erdenebataa . unen ug helsen hund uhernuud uschuutei

0  |  0
иргэн(202.170.84.231) 2016 оны 12 сарын 06

асем асуудал шийддэггүй ердийн нэг уулзалт байсан юм бол үр дүн хараад нэмэргүй юм биш үү......Эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар одоо л түүнийхээ үр дүнг үзмээр байна.

0  |  0
бат(203.91.115.41) 2016 оны 12 сарын 06

МАН -д Хойд солонгос Хятад хоёроос өөр нөхөр байхгүй Учир нь 90ээд онд ЖДҮ байгуул гэж дэлхийн улсуудаас өгсөн мөнгийг МАНыхан идсэн бөгөөд тэр мөнгөөрөө одоо Монголчуудын саналыг худалдан авч байна

0  |  0
Монгол(202.9.43.26) 2016 оны 12 сарын 06

АН-ын их хурал нэртэй хэрүүлийг тохиолдуулан өөрсдийгөө магтах гэс эн мөнгөний бичлэг.

0  |  0
Zochin(202.156.190.92) 2016 оны 12 сарын 06

ASEM gej erunhiilugch model bolj deelnuudee gaihuulsan mongold baigaagui heden ta sag Vella g reclamdaj bayanaaraa ongirson l um sanaand Buudii sh de

0  |  0
ламбаа(182.160.38.208) 2016 оны 12 сарын 06

АСЕМ-ийг шалгах хэрэгтэй.

0  |  0
иргэн(202.9.41.198) 2016 оны 12 сарын 06

АСЕМ-аар яг эцэслэн тохирсон гэрээ байгуулагдаагүй..Дэлхий худалч, дороо хувирдаг бидэнд итгэхээ больсон.Сүгсэлүүрүүдээ ярьсан хэлснээсээ дороо буцдаг шүү. Битгий мартчихаарай гээд мемрандум буюу санамж бичиг л Бидэнтэй байгуулсан.Энэ бол 2 талдаа үүрэг хүлээдэгүй сануулах төдий цаас.Ийм хэмжээнд Му-ын нэр хүнд олон улсад унасан байгаа.Гадаад харилцаа, түүний баримт бичгийн ялгааг мэдэж байж сүгсэлзмээр.... яана даа. АСЕМ-д тэрбумыг үргүй зарсан нөхөд булайгаа нууж энэ хэдэн санамж бичгээр ард олны тархи угаасан. Одоо ч угаах санаатай.АСЕМ өөрөө асуудал шийддэггүй ердийн нэг уулзалт.

0  |  0
зочин(202.9.41.104) 2016 оны 12 сарын 06

улс орноо бус өөрсдийгөө пиардан ашиг олох ыг бодсон Элбэгдорж,Сайханбилэг тэргүүтэй АН-ын луйварчдад л ашиг тусаа өгсөн байх

0  |  0
иргэн(202.9.43.212) 2016 оны 12 сарын 06

Монгол улс ядуу өртэй байж АСЕМ-д зарцуулсан хөрөнгө нь улам дампуу байдалд оруулсаныг зээлжих эрх унасан харин нэг хүний хувийн шоу нэр өөрийгөө хөөргөх дотоод санаа өссөн байх.

0  |  0
иргэн(202.21.106.119) 2016 оны 12 сарын 06

ACEM-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр Манай хэдэн авилгалч луйварчид Сайханбалаг,Балиарцогт,тэдний хамсаантангууд үнэтэй байшинтай болсон байхаа. Өөр ямарч үр дүнтэй уулзалт болоогүй ээ.Элбэгдорж хулгайчийн өөрийгөө бодож санаачилсан Монгол улсын хоосорсон халаасыг гөвөн байж хийсэн уулзалт Манай Монголчуудад л лав хүртээлгүй.

0  |  0
иргэн(202.21.106.119) 2016 оны 12 сарын 06

ACEM-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр Манай хэдэн авилгалч луйварчид Сайханбалаг,Балиарцогт,тэдний хамсаантангууд үнэтэй байшинтай болсон байхаа. Өөр ямарч үр дүнтэй уулзалт болоогүй ээ.Элбэгдорж хулгайчийн өөрийгөө бодож санаачилсан Монгол улсын хоосорсон халаасыг гөвөн байж хийсэн уулзалт Манай Монголчуудад л лав хүртээлгүй.

0  |  0
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 06

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
зочин(122.201.23.226) 2016 оны 12 сарын 06

АСЕМ-ын үр ашиг гэж хаа байнаа. Хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэж гай болсноос өөр юмгүй

0  |  0
зочин(202.179.23.120) 2016 оны 12 сарын 06

хий сүрчигнэхээс цаашгүй зөвхөн өөрснийхөө Эрх ашиг албан тушаалаас цаадхийг харж чадахаа байсан уйвагүй л гэхээс өөр юу ч гэхэв, Тэгж их хөрөнгө мөнгө зарцуулж байж АСЕМ-ыг нутагтаа зохион байгуулчихаад тэрний үр ашиг нь хаана ч л мэдрэгдэж харагдах юм юу ч л байдаггүй,

0  |  0
Top