В.Путин жилд хэр их орлого олдог вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд Ерөнхий сайд Д.Медведевээс илүү ашигтай ажиллажээ. Хойд хөршийн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг Кремлийн албан ёсны сайтад тавигдсан байна. В.Путин 2016 онд 8.891 сая рублийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Түүний орлого 2013 онд 3.6 сая рубль байсан бол 2014 оноос 7.654 сая болж огцом нэмэгдсэн байдаг. Хачирхалтай нь хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь үүнийг цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг өгч байжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогоос гадна эзэмшил хөрөнгө мөн бичигддэг. В.Путины нэр дээр 1500 м/кв газар, 77 м/кв орон сууц, ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, “Нива”, “Скиф” гэсэн дөрвөн автомашин бүртгэлтэй байдаг аж.  

Харин Ерөнхий сайд Д.Медведев орлогоо 8.8 сая гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь В.Путины орлогоос 91 мянган рублиэр бага байгаа юм. Түүний орлого мөн Ерөнхийлөгчийнхтэй адилаар сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдсэн байна. 2013 онд 4.2 сая рублийн орлоготой байсан бол 2014 онд найман сая болж байжээ. Д.Медведев 4700 м/кв газар, нийслэл Москва хотын төв хэсэгт 367.8 м/кв орон сууцтайгаас гадна ГАЗ-20, ГАЗ-21 машинтай аж.     

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.2) 2016 оны 12 сарын 06

Харин ч бага юм байна.

0  |  0
иргэн(103.212.117.71) 2016 оны 12 сарын 06

улс орноо удирдаж чадаж байгаа хүмүүст энэ мэт зүйл байх. харин манайхны улсаа олигтой удирдаад иргэдийнхээ ажил амьдралыг дээшлүүлж чадахгүй байж өөрсдийх нь орлого жилээс жилд тэрбумаар ихсэж буй улс төрчидыг бол устгах л хэрэгтэй байна

0  |  0
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 06

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
Top