Харри Поттэр цувралын хамгийн сүүлийн анги 2020 онд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Английн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүүгийн тухай өгүүлэх Харри Поттэр долоон цуврал, зөгнөлт зохиол кино болж, дэлгэцэнд гарсанаас хойш 15 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд тус цувралын зургаан ангийг бүтээж, нийтэд үзүүлээд байгаа бол хамгийн сүүлийн анги найм дахь цуврал 2020 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү ангид долоодугаар ангиас 19 жилийн дараах үйл явдлыг харуулах аж. Гол дүр Харри Поттэр гурван хүүхэдтэй, Шидтэнүүдийн яаманд ажиллаж байх гэнэ. Энэ мэтээр киноны үйл явдал маш сонирхолтой өрнөх ажээ.


1997 онд “Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтад хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны наймдугаар сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттэр ба Үхлийн шалтгаан" ном нь 2007 оны долоодугаар сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.


Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг Их Британид Блүүмсбүри, АНУ-д Сколастик, Австралид Аллен&Анвин, Канадад Рэйнкоуст Ном компаниуд тус тус хэвлэж байна.

Харри Поттер цуврал номоор Варнер Брос компани кино хийсэн бөгөөд эхний "Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу" кино нь 2001 оны 11 дүгээр сарын 14-нд кино театруудаар гарсан юм.


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongolia Amarzaya(66.181.160.69) 2021 оны 01 сарын 04

As a Mongolian

0  |  0
Katy(202.9.44.66) 2017 оны 12 сарын 28

But there was no my name and no what l wrote!

0  |  0
Katy(202.9.44.76) 2017 оны 12 сарын 28

Mine is wrong?

0  |  0
Katy(202.9.44.76) 2017 оны 12 сарын 28

I think is good and fake. But that was very very fals! If you write again,you should write only true thing. NOT FALSE!!!!!!!!!!!!!!

0  |  0
(202.131.243.186) 2021 оны 08 сарын 10

Сүүлийн Cursed child үнэхээр хог. кино нь гарвал их дургүй хүргэсэн кино байна эсвэл арай дээрдүүлж хийх байх. волдеморт нөгөө хэн билээ беллатрис билүү тэрнээс охинтой болсон ч байх шиг. хогийн кино болох байх

0  |  3
(103.57.92.60) 2021 оны 08 сарын 10

юу солиороод байгаан бэ? Наад хүүхдүүдтэйгээ байгаа зурагнууд чинь киноных нь сүүлийн анги дуусахад гардаг сцень шүү дээ. Шинэ анги ч гэх шиг. 7-р номыг нь ”Харри Поттер ба үхлийн шалтгаан” ч гэх шиг. ”Үхлийн шүтээн” гэдэг юм. Мэдэхгүй юмныхаа талаар битгий нийтлэл бичиж онигоо болоод бай. Уг нь сэтгүүлч болохыг хүсдэг бол ном уншдаг баймаарсан.

0  |  3
Top