А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай таван оролцогчийн нэгээр нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг "World Miss" тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусдаасаа манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо тус тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн.

Тэгвэл  "World Miss" буюу "Дэлхийн мисс-2016" тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нөөс  энэ сарын 18-ны хооронд болох юм. Манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй.  Тэрбээр дэлхийн миссийн тэмцээний тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй болж байгаа.

Өдгөө тус тэмцээний  урьдчилсан шатны тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдсаар байна. Манай улсын оролцогч А.Баярцэцэгийн тухайд хэдийнээ олон улсын гоо бүсгүйчүүдээс ялгарч, түрүүлэх хамгийн өндөр магадлалтай оролцогч  гэдгээ эдгээр өдрүүдэд батлан харуулсаар байна.

Тухайлбал, өвөрмөц содон видео танилцуулгаараа тэргүүлсэн бол үндэсний хоолны төрөлд Ази тивийн  багаараа хоёрдугаарт шалгарсан. Тэдний хийсэн хоол нь Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол хийцтэй будаатай цай хийж, шүүгчдэд  ийн өндөр оноо авчээ.

 



Мөн "Авьяаслаг миссийн төрөлд" шилдэг аравт манай мисс багтсан тухай баярт мэдээг өнөөдөр дуулгалаа. Тэрбээр энэ төрөлд  уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулсан оролцож шүүгчдийг алмайруулж чаджээ.

 

"Missosology" хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 15 оролцогчийг нэрлэхэд, энэхүү жагсаалтад   манай мисс А.Баярцэцэг шилдэг тавд багтсан байна. 



Тус тэмцээний хаалтын ёслол арванхоёрдугаар сарын 18-нд  болж шилдгүүдээ тодруулна.

 

Б.АЛТЖИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
j(83.236.183.210) 2016 оны 12 сарын 06

naad tsarai muutaa yasan ih magtaj hoorgodog yum bee

0  |  0
zochin(66.181.186.70) 2016 оны 12 сарын 06

BITGII ATAARKHSAN SETGE:LEER BICHEECH , DEMJEED TURUULEKHGUY BAISAN CHI SAIKHAN YUM BICHIJI KHELJI SURTSGAAGAACH BUGLUU BUDUULEG , MONGOLCHUUD MINI

0  |  0
Ай мэдэхгүй(103.229.122.79) 2016 оны 12 сарын 06

Яг тийм.Магтаж магтаж сураггүй л байдаг.

0  |  0
zochin(43.242.243.98) 2016 оны 12 сарын 06

Za tegeel boloogui baihad ni amaa uralduulj hudlaa magtaj tsagaan hel am hurgechihev.Daruu bai.Itgel naidvar taviad demjij l baiy.

0  |  0
Зочин(202.21.124.21) 2016 оны 12 сарын 06

Аймаар амжилттай явжийна л гээд байдаг яг шалгаруулалтан дээр сураггүй л байдагшдээ.

0  |  0
Top