Ардчилсан намын Их хурал түр завсарлалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

Соёлын төв өргөөнд болж буй Ардчилсан намын VI Их хурал дөнгөж сая түр завсарлага авлаа. Үдээс өмнөх Их хурлаар Сонгуульд ялалт байгуулсан Аймаг, Сум, Дүүрэгт баяр хүргэж "Дурсгалын туг" гардуулав. Мөн тус намын дарга З.Энхболд  өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлын тайлан болоод сонгуулийн ялагдлаа дүгнэн илтгэл тавьсан юм.

 АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ "2016 оны сонгуулийн үр дүнг  манай намын гишүүн Э.Батүүлийн хэлснээр  “Цунами”  байлаа. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч  эсрэгээрээ үр дүн гарсан. Энэ сонгуулиар бүтээн байгуулалт хийснээс илүү түүнийг харлуулсан улс төрийн хүчинг сонгогчдын олонхи дэмжлээ. Утга учиргүй гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа" гэж хэлсэн байна. Энэ бол өнгөрсөн УИХ-ын  сонгуулийн  зураглалыг дүгнэсэн маш товчхон  дүгнэлт юм. Үүнтэй ч би санал нийлж байна. Энэ сонгуульд манай нам ялж чадаагүй нь цаанаа олон хүчин зүйлтэй холбоотой.  Биднээс шалтгаалсан ч зүйл ч мэдээж бий. АН цаг үргэлж ачааны хүндийг үүрч явсан. Яагаад гэвэл манай нам сонгуульд ялж, засгийн эрхийг барих болгонд эдийн засгийн хүндрэл бэрхшээл гардаг. Хамгийн сүүлд гэхэд 2012 оноос хойш дэлхийн эдийн засгийн хямралтай мөн л нүүр тулсан. Урьдчилан тооцох боломжгүй, гадаад байдлаас хамааралтай энэ хүндрэл бэрхшээл АН-ын Засгийн газрыг хэцүүхэн сорилтуудтай тулгаруулсан..." гэлээ.

 Үүний дараа Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулсан юм.  Тэрбээр “ Ардчилсан намын эв нэгдэл фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна.  Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна.  Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй нам болно” гэв.

Үргэлжлүүлэн намын шинэтгэлийн хөтөлбөрийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.70.33.242) 2016 оны 12 сарын 06

ene tur zasgiin erih medeltenguud ajlaa hiih heregtei bn ta nariin hiideg ajil chini surug huchnee muulah bish avsan ajlaa hariutslagatai hiih heregtei MANgaruudaa

0  |  0
хэн ч байсан(103.229.121.248) 2016 оны 12 сарын 06

АН-ын хариуцлаггүй дураараа мөнгө төгрөг идсэн явдал ёстой цунами байлаа.

0  |  0
....(103.212.119.100) 2016 оны 12 сарын 06

Эхлэж амжаагүй байж завсарлачихдаг, аль фракц нь бойкот хийчихэв дээ ...

0  |  0
Top