Т.Аюурсайхан: Оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 06

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг Засгийн газар бүрэн боловсруулаагүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр "Олон улсын судлаачдын судалгаанаас харахад, оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Үүний тал хувь нь хөгжиж буй орнуудаас төвлөрүүлсэн мөнгө. Энэ нь нийт гадаад өрөөс хол давсан их хэмжээний мөнгө байна. Зөвхөн энэ мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна.

Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Мөн тусгай хуулийн төсөл боловсруулаад одоо хэлэлцүүлж байна.  Улс төрчид нь хариуцлагаа хүлээж байна. Хамгийн сүүлд гэхэд Пакистаны Ерөнхий сайд үр хүүхдийнхээ нэр дээр  оффшор данстай байсныхаа төлөө дээд шүүхээр орлоо. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ. Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амралт, чөлөөт цагаараа данс нээлгэж болно гэсэн агуулгыг оруулсан байгаа юм.

 Хоёрдугаарт, гадаад улсын нутаг дэвсгэрт хэмээн тусгасан нь мөн л хуулийн цоорхой гаргах нөхцлийг бүрдүүлсэн заалт байна. Гуравдугаарт энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх, сургалтын болон эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа данс нээх, хуулийн этгээд байгуулах бололцоог бүрдүүлж өгчээ" гэв.

Т.Аюурсайхан гишүүн ийн гурван үндэслэлээр тус хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан гишүүнтэй адил байр суурьтай байгаагаа хэлэв.

Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд Т.Аюурсайхан гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад тус хуулийг буцаах нь зөв хэмээн гишүүдийн  80 хувь нь дэмжлээ.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(121.168.26.232) 2016 оны 12 сарын 06

Амжилт хусье ийм зев сэтгэлтэй хумуус их хуралд олон болох болтугай

0  |  0
Иргэн(202.9.42.102) 2016 оны 12 сарын 06

ОФШОРТОНГУУД ЭХНЭР ЭЦЭГ ЭХ АХ ДҮҮГИИНХЭЭ НЭР ДЭЭР ХАДГАЛУУЛДАГ БИЗДЭЭ ҮҮНД ХОРИГ ТАВЬ МАН -ХАН ЭНЭ ХУУЛИИГ БАТАЛЖ ЧАДАХ УУ ЗАВААН ЮМНУУД

0  |  0
gana(202.72.245.165) 2016 оны 12 сарын 06

mergejliin zasgiin gazartai mergejliin ih hural nuguu olon yum yariad bayrtsogtiig uhtlee muulaad bsan uursduu bolhoor ain, jinhene ard tumnee doromjloh gj ene bh da

0  |  0
Nud chix(202.9.43.122) 2016 оны 12 сарын 06

Ayursaixaniig gemjij bn. Uls turchid, tednii ger bul,tursun ax duu /bissnes erxeldeggui/ nar oppshor danstai baixiig xuuliar xoriglox xeregtei. Uls turchidiin odoo baigaa oppshor daxi.mungiig mongold oruulj ireed ulsad avax

0  |  0
Top