Алдарт жүжигчнийг өвөө нь хүчирхийлдэг байжээ

2016 оны 12 сарын 07

Британийн нэртэй жүжигчин, найруулагч Тим Рот /Tim Roth/-ыг өөрийнх нь өвөө хүчирхийлдэг байсан талаар алдартай эр өөрөө мэдэгдсэн байна. Квентин Тарантиногийн “Pulp Fiction”, “Let”s get the job done” зэрэг алдартай кинонуудын од-жүжигчин эр хүүхэд байхдаа секс хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа өмнө нь дурдаж байсан бөгөөд харин сая тэрээр хэн байсан гэдгийг тодорхой өгүүллээ хэмээн  Guardian-д мэдээлжээ.

“Миний аав бас хүчирхийллийн золиос болж байсан, яг над шиг. Би харин аавынхаа зүгээс хэлмэгдээгүй, харин түүнийг хүчирхийлдэг байсан, түүний төрсөн эцэг болох өвөөгийнхөө гараар хэлмэгдсэн. Тэр бол чөтгөр шүглэсэн хүчирхийлэгч байсан” гэж 55 настай Тим Рот өгүүлсэн аж.

Жүжигчний ярьснаар, түүний эцэг, сэтгүүлч Энди Смит 1970-аад онд Британийн коммунист намаас секс хэл амтай холбоотойгоор хөөгдөж байсан гэнэ. Тим Ротын хүүхэд ахуйдаа туулж өнгөрсөн аймшиг нь түүнийг “The War Zone” хэмээх эцэг нь 15 настай охиноо хүчирхийлдэг киноны зураг авалт хийх сэдэлжүүлгийг төрүүлсэн гэжээ.  

 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(94.30.168.62) 2016 оны 12 сарын 08

бузарын хогнууд вэ.энэ ч гэсэн

0  |  0
Top