Хойд Солонгосын шоронгууд хоригдлоор дүүрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 08

Хойд Солонгосын шоронгууд хүнээ багтааж дийлэхгүй байгаа гэсэн мэдээллийг олон улсын хүний эрхийн байгууллагууд олж авчээ. Тэр дундаа улс төрийн хоригдлуудын тоо онцгой нэмэгдэж байгаа юм байна. “Amnesty International” байгууллагаас гаргасан илтгэлд хоригдлууд, тэр дундаа улс төрийн хэргээр сууж байгаа хүмүүсийн дунд өлсгөлөн нүүрлэж, амиа алдах явдпал хэрээс хэтэрсэн талаар дурдсан байна. Улс төрийн хэрэгт иргэдийг бөөнөөр нь татаж суулгаснаас энэ явдал үүдсэн гэдгийг ч бичжээ.

Хойд Солонгосын Жонжу, Ёнчён хотод “Дурлалт хосуудын баярын өдөр” 200 гаруй  хүн жагсч, хоол хүнс, цахилгаан дулаанаар хангахыг шаардсан юм байна. “Тэд “Будаа өг, цахилгаан өг. Бид цаашид ингэж амьдарч чадахгүй” гэсэн лоозон барин жагссан. Мөн Ким Чен Ирийн төрсөн өдөр тохиосны дараа Синуижу хотын талбайд олон зуун хүн цугласныг Хойд Солонгосын Аюулгүйн албаныхан хүчээр тараажээ. Харин Жонгжин хотод цөөн тооны эсэргүүцэгч цуглаж, тус хотын аюулгүй албаны төлөөлөгчийг чулуугаар цохиж алсан хэрэг гарсан байна. Эдгээр хэргийн дараа эрх баригчид үймээнд оролцсон иргэдийг толгой дараалан олон жилээр ялласнаас болж шоронгууд дүүрч байгаа ажээ. Ёнон шоронд иймэрхүү байдал гзар авснаас болж, хоригдууд ихээр оргож байгаа ч амжилттай болсон тохиолдол нэг ч гараагүй ажээ. Баригдсан хоригдлудыг 2-3 сар эрүүдэн тамалж байгаад цаазаар авдаг гэж Ёноны шоронд хоригдож байсан Ким гэгч эр ярьсан байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хатуу хяналтад байдаг тус улсад гадаад ертөнцийн талаарх мэдээлэл олж авна гэдэг боломжгүй зүйл юм. Харин удирдагчийнхаа төрсөн өдрийг тохиолдуулаад гэдэс гарч авдаг сайхан уламжлал нь тасалдсанд л иргэд хамгийн ихээр уурссан гэдэг. Гэсэн ч эрх баригчид хоол хүнс өгч цахилганаар хангахын оронд шоронд суулгах нь илүү амар гэж үзсэн бололтой. Дээрх баримтыг дэлгэсэн “Amnesty International” байгууллага хоригдлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахыг БНАСАУ-ын эрх баригчдаас шаарджээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chingis(119.46.166.132) 2016 оны 12 сарын 09

Mongol ugaasaa l ehelchihsen tegehdee ydarsan ard tumend deedesuud heden tumeer ni edej bolno harin arduud bol 10000 tugrug hulgailaad l 10 jil aan

0  |  0
сс(182.160.0.164) 2016 оны 12 сарын 09

Монголд ч гэсэн ард түмнээ ийм байдалд хүргэж ноёрхлоо тогтоох бодолтой хүчин, хүмүүс байгаа шүү, болгоомлохтун.

0  |  0
Seoul(182.160.35.3) 2016 оны 12 сарын 09

Zurag ni umnudiin huuhduudiin tsergiin beltgeliin zuraag shuu dee.

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2016 оны 12 сарын 08

НЯМДОРЖИЙН МӨРӨӨДӨЛ...

0  |  0
дүүдүү(182.160.36.34) 2016 оны 12 сарын 08

энэ өмнөд солонгос байна. тарган цатгалан дунд сургуулийн хүүхдүүд байна. цэрэгжилтийн хичээл байж магадгүй

0  |  0
Mongol zurh(202.21.106.115) 2016 оны 12 сарын 08

Er ni bol iim baih zuv shuu.deglemtei es surtahuuntai.darga naraa muulaad,erunhiilugchuu zagnaj haraagad bdag tsuunhi humuusiig bi ogt oilgodoggui yum.amidral saihan bna.samuun degdeegchid,uimuulen hutgagchid l tegdeg bh.tagnuuliinhan tedniig barij horiosoi.taivan saihan amidarmaar bnaa

0  |  0
Зочин(202.9.40.177) 2016 оны 12 сарын 08

МАНАН-гийн хулгайч нарыг хятад хойд солонгосын шоронд хорьж тамлах юмсан.

0  |  0
зочин(119.40.97.94) 2016 оны 12 сарын 08

“Amnesty International” ер нь дандаа таамаг дэвшүүлж шуугиан дэгдээдэг юм шиг ээ

0  |  0
Зочин(103.9.89.234) 2016 оны 12 сарын 08

Энэ хүмүүс чинь хоригдлууд биш байна. Ар талд буу цэргийн малгай байна. Тэхээр эд нар цэргүүд байна шүү дээ. Зургаа олж тавиач

0  |  0
Anar(73.176.233.100) 2016 оны 12 сарын 08

hudlaa medee bna

0  |  0
зочин(203.91.116.34) 2016 оны 12 сарын 08

Ээ хєєрхий дээ энэ нэг бяцхан амьтан ямар буруутай юм бол доо насанд хїрээгїй хїїхдийг бас хорьдог юм байх даа

0  |  0
ё(202.72.243.209) 2016 оны 12 сарын 08

Нохойны мах их идэхээр ийм харгис түргэн омогтой болдог байх

0  |  0
Top