АНУ, ОХУ, БНХАУ дайнд бэлтгэж байгаа гэж “The New York Times” мэдээллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

“Хүйтэн дайн”-ы үе эргэн ирж, дэлхийн тэргүүлэх их гүрнүүд болох АНУ, ОХУ, БНХАУ зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн талаар баримтат нийтлэл “The New York Times” сонинд гарчээ. Нийтлэлд Вашингтон, Москва, Бээжин аль, аль нь цөмийн цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлж, зэр зэвсгээ шинэчлэх ажилд ихээхэн хүч гаргахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг тодорхой тоо баримт түшин өгүүлсэн байна.

Тухайлбал, АНУ ирэх 30 жилд цөмийн зэвсэглэлээ сайжруулахад нэг триллион ам.доллар зарцуулах төлөвлөж байгаа юм байна. ОХУ, БНХАУ ч энэ хэмжээний хөрөнгийг гаргах бүрэн боломжтой гэнэ. ОХУ-ын эдийн засгийн хямрал, АНУ-ын тогтворгүй байдлыг ашиглаад БНХАУ эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлсэн явдал “Хүйтэн дайн”-ы үеийг сэргээх шалтгаан бөгөөд цаашид цөмийн дайн дэгдэх ноцтой үр дагаварт ч хүргэж болохыг нийтлэлд онцлон дурджээ. Хамгийн аюултай нь цөмийн зэвсэгтэй эдгээр гүрнүүд цагийн байдал түгшүүртэй болохын хэрээр холбоотон улсууддаа цөмийн зэвсгийн технологи дамжуулах магадлал урьд хожид байгаагүй өндөр болж ирсэн явдал юм байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн мэдэгдэлдээ яг энэ сэдвийг хөндөж, Цөмийн зэвсэгтэй орнуудын жагсаалт огцом нэмэгдэж болзошгүй хэмээн түгшиж байгаагаа илэрхийлж байв. Тэрээр “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн жилд бүс нутгийг хамарсан дайн байлдаан их гарлаа. Ялангуяа Ойрхи Дорнод, Хойд Африкт одоо ч түгшүүртэй хэвээр байна. Цагийн байдал ийм байхад бүс нутгийн улсуудад “Өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болж авья” гэсэн сэдэл төрөхийг үгүйсгэхгүй. Эргэн тойронд нь байдал эвгүйтээд эхлэхээр хэн ч зэвсэглэлдээ санаа тавина. Яг одоо өөрсдийн батлан хамгаалах чадвартаа эргэлзсэн улс маш олон, жагсаалт гаргасан ч болохоор байна.  Алан хядагч бүлэг гэх мэт хариуцлагагүй субъект ийм санаа сэдээд ашиглах юм бол цөмийн зэвсэгтэй орнуудын дунд үл итгэлцэл үүсч цаашдаа цөмийн дайнд ч хүргэж болзошгүй” гэж өгүүлсэн бөгөөд энэ нь “The New York Times”-ын нитлэлийн утгатай яг таарч байгаа юм.     

Цөмийн зэвсэгтэй улсууд

Улс    Цөмийн цэнэгт хошууны тоо (Бэлэн байдалд/Нийт) Анхны туршилт

АНУ              1900/4500      1945.VI.16

ОХУ              1780/4750      1949.VIII.29

Их Британи   150/215        1952.Х.03

Франц            290/300       1960.II.13

БНХАУ           0/260           1964.X.16

Энэтхэг          0/110-120     1974.V.18

Пакистан        0/120-130     1998.V.28

БНАСАУ          0/<10             2006.X.09

Израиль          0/60-400        1960-1979

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.187.117) 2016 оны 12 сарын 11

хэрэв 3 р даин гаравал дэлхий сөнөнө ухаантаи хүмүүс тэгэхгүи баихаа түүхэнд дэлхийг эзэлэж баисан түүх баина уу наполэн,чингис,гитлэр,бүгд сөнсөн ч дээ

0  |  0
mn(31.209.204.28) 2016 оны 12 сарын 10

Bid ch bas enuuhendee beltgeh l heregtei dee!

0  |  0
v(103.26.195.199) 2016 оны 12 сарын 09

18 oni 6 sard dain ehelj 19 oni 5 sard bugd suirsneer duusna

0  |  0
Баясаа.(99.16.101.234) 2016 оны 12 сарын 09

Дэлхий сүйрнэ. Ердийн зэвсэгээр тулалдах юм бол... Орос ялна.

0  |  0
иргэн(202.179.31.53) 2016 оны 12 сарын 09

Хойдуудыг цөмийн дайн хийгээд алаад өгөх байх гээд бодоод байсан чинь энхийн цагаан тагтаа маань өөрөө хамгийн их цөмийн зэвсэгтэй юм байшд. Америкууд өөрсдөөсөө айвал таарна.

0  |  0
irgen(202.179.25.127) 2016 оны 12 сарын 09

tom gurenuud hoid solongost tsomiin puujin bgaa meteer eserguutseed bsan chin oorsdoo asar ih tsomiin tsenegt hoshuutai bna ve...manaid 2 sh baihad hangaltai l yum bna uul n..

0  |  0
Top