Хүн төрөлхтөн 11 тэрбум гэрлийн жилийн цаадахыг харах боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 10

БНХАУ-ын Гуйчжоу хотод дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай дуран авай ашиглалтад оржээ. ShanghaiDaily.com  энэ талаар мэдээллээ. FAST хэмээх уг байгууламжийн радио телескопын диаметр нь 500 метр бөгөөд 30 хөлбөмбөгийн талбай багтахаар хэмжээтэй аж. Барилгын ажлыг 2011 онд эхлүүлж, 1.2 тэрбум юанийн өртөгтэйгээр барьж дуусгажээ.   

Шинэ дуран авай ашиглалтад орсноор хүн төрөлхтөн сансрын уудам руу 11 тэрбум гэрлийн жилийн цаадах объектыг ажиглах боломж бүрдэж байгаа аж. Зөвхөн тольдоод зогсохгүй сансрын уудам руу дохио илгээх, ирж байгаа дохиог “барьж авах” асар өндөр хүчин чадалтай, мэдрэмтгий супер компьютераар тоноглогдсон учир биднээс өөр амьдрал байдаг эсэхийг тогтооход ч чухал ач холбогдолтой байгууламж болсныг эрдэмтэд цохон тэмдэглэж байгаа юм.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hh(122.201.21.163) 2017 оны 01 сарын 23

Burhan eej

0  |  0
Top