Хар тамхины тариаланг нисгэгчгүй онгоцоор илрүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 11

ОХУ-ын тусгай албад хар тамхины тариаланг цаашид алсын удирдлагатай нисдэг аппарат ашиглан илрүүлж байхаар болжээ. Энэ тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ. Тус улс АНУ, Герман, БНХАУ-д үйлдвэрлэсэн хэд хэдэн аппарат худалдан авсан байна.

Хар тамхи тариалах явдал хойд хөршид ихэд нэмэгдэж байгаагаас жилд 30 гаруй мянган орос иргэн хар тамхинаас болж амиа алддаг байна. Тэгвэл энэхүү аюул занал Монгол Улсад ч нүүрлэж магадгүй талаар дуулдах болсон. Хар тамхины тариалалт нь маш нууц зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн ашигтай бизнес юм байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top