”Хүнийг санаатай хөнөөх гэмт хэргийн субъект 14 наснаас эхэлдэг”

2016 оны 12 сарын 15

С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд хорих 461-р ангид болж, долоо хоногийн хугацаагаар хойшлолгдсон. Харин шүүх хурлыг нээлттэй явуулна гэсэн ч хаалттай явуулсан, шүүх хуралд  шүүгдэгчдийн ар гэрийнхийг хуралд оролцуулаагүй, тухайн шүүгдэгчдийн зарим нь хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан гэх мэтээр олны дунд багагүй мэтгэлцээн өрнүүлээд байсан.

Тэгвэл энэ талаар олон жил шүүгч хийсэн ахмад хуульч Б.Бор хэвлэлд тодруулга өгсөн байна.

Тэрбээр тухайн шүүх хурлыг хаалттай явуулсан тухайд “Нээлттэй, хаалттай явуулах тухайд маргах зүйлгүй. Үүнийг хуулиар зохицуулдаг. Хэн нэгний хүслээр шийддэг асуудал биш. С.Зориг агсны хэрэгт төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтууд авагдсан бол шүүх хуралдааныг хаалттай явуулах ёстой. Шүүх нээлттэй болсон гэдгээр хаалттай явуулах ёстой хуралдааныг нээлттэй явуулах гэвэл хууль зөрчинө. Шүүх хууль хэрэглэдэг субъект учраас хууль зөрчих эрх тэдэнд байхгүй.” хэмээжээ.

Харин шүүгдэгчдийн ар гэрийнхнийг шүүх хуралд оролцуулагүй тухайд “Шүүх хуралдаан хуульд заасан журмаар хаалттай явагдах болсон тохиолдолд тухайн шүүх хуралдаанд шүүх хуралдааны болон бусад оролцогчид л оролцох ёстой. Өөр хэн ч орох ёсгүй.” хэмээсэн байна.

Түүнчлэн шүүгдэгчдийн нэг нь хэрэг гарах үед 16 настай байсан нь хэрэгтэн байх боломжгүй гэсэн нийтийн таамгийн тухайд “Эрүүгийн хуульд зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийн субъект нь 14 наснаас эхэлдэг. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны практикаас үзэхэд 14-16 насны этгээд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол байдаг. Хүн алах гэмт хэргийг хэн ч үйлдэж болно. Хүн амины онц ноцтой гэмт хэргийг ядарсан зүдэрсэн хүмүүс огт хийдэггүй гэсэн ойлголт байхгүй.” гэдгийг онцлон, сошиал буюу нийгмийн цахим сүлжээний элдэв таамаг, туйлшралд төр засгаас нь авахуулаад төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээллийнхэн хэт хөтлөгдөж байгаа нь бодит байдлаас ангид, буруу хандлага хэмээн шүүмжилжээ. 

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(202.9.43.206) 2025 оны 03 сарын 13

S Zorigiig shunaliin sedeleer huhuuguugui uls turiin allaga gej irged uzej baigaa bolohoor zahialagch ni turshlagagui zaluusiig hulsluhgui gedeg utgaar irged yritsgaaj baina

1  |  0
DD(103.26.194.132) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ХҮН ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ МАЯГТАЙ ААН

1  |  0
wwwwo(202.21.106.157) 2025 оны 03 сарын 13

wwo hahaha teged tiim etgeed said alaad wwwwwwwwwwwwooooooo

1  |  0
Close menu