Бусдын өмнөөс таныг халамжлах эмчилгээний ор Монголд орж ирлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Гадаад дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр өдгөө найман жил үйл ажиллагаа явуулж байгаа "БЭНТО" ХХК  нь Япон улсын Francebed асаргааны зориулалттай автомат удирдлагатай орны худалдаа , түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар тус компаний менежер Д.Гандэлгэртэй ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад  компанийхаа талаар танилцуулна уу?

-Манай компани нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, гадаад дотоод худалдаа, түргэн хоолны түгээлт, BENTO LOUNGE гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2012 онд Япон улсын KOJIMA, TSUKASA SHOJI, CREARE, MIS компаниудтай хамтран нүүрсэн галлагаатай зуухны утааг бууруулах шинэ технологи бүхий Japan Flare төхөөрөмжийг Монгол улсын гэр хорооллын айл өрхүүдэд зориулан зохион бүтээсэн. Мөн 2016 оны 1 сараас Япон улсын Francebed асаргааны зориулалттай автомат удирдлагатай орны худалдаа , түрээсийн үйлчилгээ явуулж байна.


-Япон улсын "Francebed" асаргааны зориулалттай орыг Монголд оруулж ирэх шалтгаан нь юу байв? 

-Одоогоос зургаан жилийн өмнө аав маань тал цус харваж бусдын асаргаа сувилгаанд орсон л доо.  Тэр үед би юу бодов гэхээр  аавыгаа бусдын хамааралгүйгээр  хэрхэн асрах уу, үүнд юу  хэрэгтэй байх уу гэдгийг бодсны эцэст асаргааны зориулалттай ор юм байна гэдгийг бодож олсон. Ингээд мэдээж судалж, хайсны хүчинд Япон улсаас уг орыг аавдаа захиалж авчруулсан.  Хэрэглэх  явцад  үр дүнг нь мэдэрсэн учир аавтай минь адилхан өвчнөөр зовж шаналж байгаа хүмүүст туслах  тэдний асран хамгаалагчдынх нь ажлыг хөнгөвчлөх зорилгоор тус орыг Монголд оруулж ирэх болсон.

-Нэг ёсны “ухаалаг ор” гэж ойлгож болох уу.  Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ямар үйлдийг тус ор гүйцэтгэх вэ?

-Ухаалаг гэхээсээ илүүтэй “халамжладаг ор” гэж тодотгомоор байна. Ахуйн нөхцөлд хэвтрийн дэглэм  сахин эмчлүүлж  байгаа хүмүүст өөрөө удирдан ажиллуулж болох олон үйлдэлт тохиргоо бүхий ор юм.

-Олон үйлдэлт тохиргоо гэдгийг дэлгэрүүлбэл?

-Цээж болон борви хөлний хэсгийг дээшлүүлж доошлуулах, толгой, цээжээ өндийлгөх буулгах боломжтойгоос гадна ороо нийтэд нь өндөргөж эсвэл намсгаж ч болно. Товчхондоо,  манай ор бусдын өмнөөс таныг халамжлана.

-Матрасс,  ор нь удаан хэрэглэвэл эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлдөг. Тэгвэл танай бүтээгдэхүүнд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бий юу.  Гол онцлог нь юу вэ?

Манай бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй.  Удаан хугацаагаар хэвтсэн ч нуруу нугасны мэдрэлд нөлөөлөхгүй, хөлөргөхгүй, холгохгүй, харшил үүсгэхгүй зэрэг олон давуу талтай,  эрүүл мэндийн судалгаан дээр хийгдсэн  эмчилгээний ор юм.

 - Хүн амьдралынхаа 3-ны нэгийг унтаж өнгөрөөдөг гэдэг, тэр тусмаа хэвтрийн дэглэмд байгаа хүмүүст тохиолддог асуудлуудыг   тэр болгон бид мэддэггүй. Тэгвэл энэ бүхнийг  тус бүтээгдэхүүн шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Манай орыг хэвтрийн болон бусдын асаргаанд орсон хүмүүс хэрэглэж болохоос гадна жирэмсэн эмэгтэйчүүд ч хэрэглэх боломжтой. Ор маань автомат удирдлагатай бөгөөд босч суух, хөлөө газар хүргэх зэрэг бүх үйлдлийг хөнгөвчилсөн.


-Асаргаа сувилгаанд зориулагдсан танай бүтээгдэхүүн  Монголын нөхцөлд хэр эрэлттэй байдаг юм бол? Манай улсын  эмнэлэгүүд эмчилгээний  зориулалтын орыг хэрэглэх нь хэр түгээмэл вэ?

-Манай бүтээгдэхүүний гол онцлог нь эмчилгээний  зориулалттай учир хэрэглэгчдэд хүрсэн тэр цагаас эхлэн маш эрэлттэй байгаа. Манай улсын  хувийн болон өндөр өртөгтэй хувийн эмнэлэгүүдэд тодорхой хэмжээгээр  хэрэглэгддэг. Харин  улсын томоохон  эмнэлэгүүдэд тусламжийн шугамаар болон цөөхөн хэдэн тасгуудад хэрэглэгдэж байна. Ингэхдээ  ихэнхи ор нь  механик ажиллагаатай орнууд байдаг л даа.

-Танай орыг худалдан авахыг хүссэн хүмүүс мэдээж  үнэ хөлсийг нь мэдэхийг хүсэж байгаа болов уу. Хэвтрийн дэглэмд байгаа хүмүүст төлбөрийн таатай нөхцөл байгаа юу?

Манай ор нь худалдах ба түрээсийн нөхцөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн долоо хоног үнэгүй хэрэглэх боломжийг бид олгодог. Хэрвээ  туршилтын энэ өдрүүдэд манай ор таалагдах юм бол хоёр нөхцлөөр худалдан авах боломжтой. 

 Түрээсийн үнэ 1 сар 150.000 төгрөг

Худалдах  үнэ 1.600.000 төгрөг

Түүнчлэн манай компани лизингийн үйлчилгээ үзүүлнэ. Урьдчилгаа 20 – 30хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг 8-10 сарын хугацаанд төлөх боломжтой. Ямар нэгэн банктай хамтрахгүй ба төлбөрийн хүү бодогдохгүй.

 


 

 

 

 

Ярилцсанд баярлалаа 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвгөн(203.169.50.104) 2016 оны 12 сарын 15

ХЭН ХЭНДЭЭ АШИГТАЙ, ХЭРЭГТЭЙ БОЛ БОЛООШ ДЭЭ

0  |  0
Top