”Нирвана” салон сар бүр ахмадуудад үнэгүй үйлчилгээ үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

 Гадуур массаж, гоо сайхны газрууд борооны дараах мөөг шиг олноор нээгдэж  үүн дундаас бүсгүйчүүд маань зөв газраа сонгож өөрийн гоо сайхнаа даатгуулна гэдэг нэг талаас “өвсөн дундаас зүү олох” мэт хэцүүхэн сонголт болжээ. Тэгвэл энэ бүхнээс хэдийнээ ялгарч хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна давхар гоо сайхны үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг гэдгээрээ Монголд анхдагч NIRVANA VIP SALON үйл ажиллагаа явуулаад нэлээдгүй хугацаа болж байна.

Солонгосын алдарт тус салон нь “Монголчуудыг сэтгэл сайтай шигээ эрүүл мэнддээ  анхаардаг байгаасай” гэдгийг эрхэм зорилгоо болгож  Монгол хүмүүсийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар ажиллаж байна.

NIRVANA VIP SALON-ны захирал Ким Сон Вок Нирвана үйлчилгээгээ аль болох олон хүнд хүргэхийн сацуу  амьдралын  боломж бололцоо тааруу хүмүүст чиглэгдсэн сайн үйлсийн аяныг хэдэнтээ зохион байгуулж иржээ.  Тэрбээр  “Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст ямар нэгэн эд материал биет зүйлс өгөхөөсөө илүүтэй чин сэтгэлээсээ туслалцаа үзүүлэхийг хүсдэг” гэдгээ учирлаж байсан юм.

Ингэхдээ тус салоны хамт олон сар бүрийн 15-ны өдөр өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл 60-аас дээш насны 15 өндөр настанд үнэгүй үйлчилгээ үзүүлж байна. Үүнд: /Мигүн + Нурууны массаж/ /Хөлийн массаж + Нурууны массаж/ аль нэгийг нь сонгон үйлчлүүлэх боломжтой аж.

Манай сурвалжлах баг өчигдөр /12.15/ NIRVANA VIP SALON-ныг зорьж  уламжлал болсон тус сайн үйлсийн аянаас  сурвалжлага бэлтгэлээ.

 Нирвана салоны үүдээр оронгуут намуухан хөгжийн ая эгшиглэж,  нар туссан саруулхан орчин  биднийг угтсан  юм.  Өдрийн 12 цагийн орчимд аль хэдийн 6-7 орчим ахмад ирчихсэн үйлчлүүлж байв. Тэд хөгжмийн аянд алжаалаа тайлангаа  цай оочин үйлчилгээний сайхныг өөр хоорондоо магтан сайшаан ярилцаж байлаа.


 Ингээд NIRVANA VIP SALON-ны захирал Ким Сон Вок биднийг угтан авч цөөн хором ярилцсан юм. Тэрбээр  “Манай хамт олон сар бүрийн 15-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн ажлаа дөрөв дахь сардаа өнөөдөр /12.15/  зохион байгуулж байна. Энэ удаад Батсүмбэр дэх асрамжийн  газар болон Баянхошууны “Батгэрэлт-Ирээдүй” асрамжийн  газрын ахмадаас сонгосон байсан хэдий ч тэдний маань биеийн шалтгаанаас хамаараад энэ удаад  ирж амжсангүй. Гэхдээ өглөөнөөс хойш зургаа дахь үйлчлүүлэгч маань ороод байж байна. Ахмадууддаа  хөл, нурууны массаж болон мигүн спа гэсэн төрлүүдээс  хоёр төрлийн үйлчилгээг нь сонгон үйлчлүүлэх боломжийг олгож байгаа. Өнөөдрийн хувьд хөл, нурууны массажийг илүүтэй сонгож байна.Бид энэхүү хүмүүнлэгийн үйл хэргээ мөнгөө төлөөд үйлчлүүлэх боломжтой ахмадаасаа илүүтэй хүсээд ч үйлчлүүлэх санхүүгийн боломж тааруу ахмадууд руу чиглэгдэн ажиллахыг  зорьж байгаа. Цаашид  Батсүмбэр дэх асрамжийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаа.   Ингэхдээ  ахмадууд тэр бүр манайхыг зорьж ирж чадахгүй учир бид өөрсдөө очиж үйлчилгээгээ үзүүлэх нь зөв юм байна гэж бодож байна.

Надад нэг бодол байдаг юм. Монголчууд сэтгэл сайтай шигээ дотоод эрүүл мэнддээ анхаардаг байгаасай гэж хувьдаа маш их хүсдэг. Тэр ч үүднээс  салоны салбараа Монголд нээсэн. Хүний хамгийн чухал зүйл нэгдүгээрт, эрүүл мэнд. Хоёрдугаарт аз жаргалтай байх явдал юм. Монгол улс хүйтэн, ширүүн уур амьсгалтай учир биен дотроо төдий чиний хүйтнийг агуулж байдаг. Энэ нь улмаар өвчний гол эх үүсвэр нь болдог. Мөнгө үрэхгүйгээр эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах мэдээ, мэдээллийг сошиал орчинд зөвлөгөө байдлаар  хүргэх төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

 

Ахмад настан Д.Веря, С.Амгалан нар

Ахмад настан С.Амгалан "Бидний насны хүмүүст хөл, нурууны массаж хамгийн чухал шүү дээ. Энэхүү үйлчилгээг  ахмадууд бидэнд үнэ төлбөргүй салоны хамт олон үзүүлж байгаад  баярлаж байна.  Миний үе мөч өвддөг болохоор  хөлийн массажинд орлоо. Их сайхан боллоо. Үйлчилгээ  нь маш их таалагдлаа. Олон ахмад ирж үйлчлүүлээрэй гэж хүсмээр байна" хэмээв.

 Ахмад настан Д.Веря "Үйлчилгээнд ороод ядаргаа маань ариллаа. Орчин болоод үйлчилгээ нь их таалагдлаа. Тав тухтай орчинд маш сайхан үйлчилгээ авсандаа сэтгэгдэл өндөр байна. Дахин дахин л үйлчлүүлмээр санагдлаа" гэлээ. 

 

Ахмад настан  Н.Янжмаа, С.Мядагмаа нар

 

 Ахмад настан  Н.Янжмаа "Нурууны массаж болон нүүрний массажинд орлоо. Нүүрний арьс маань хуурайшаад байсан бол үйлчилгээнд орсны дараа их сайхан боллоо. Бүтээгдэхүүний үнэр танар нь ч сайхан юм. Маш их таалагдлаа. Дахин ирж үйлчлүүлнэ ээ. Байршил сайтай, тав тухтай орчинд ахмадууд маань ирж үйлчлүүлээсэй гэж хүсэх байна" гэв.

 Ахмад настан С.Мядагмаа "Миний хувьд нурууны массаж болон гоо сайхны үйлчилгээнд орлоо.  Сэтгэгдэл маш өндөр байна. Их сайхан үйлчилгээ үзүүлдэг газар байна. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд нь таалагдлаа. Монголчуудад зориулан сар бүр хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байгаа салоны хамт олонд баярлалаа. Олон хүнд буян болоорой" хэмээн ярив.


Үүнээс гадна нийгэмд тулгамдаж буй асуудлуудад тус салоны зүгээс өөрсдийн чадах бүхнээрээ туслахыг эрмэлздэг аж.  Энэ удаад өвөлжилт хүнд байгаа аймгуудад тусламж болох зорилготой "JCI Илгээлтийн эзэн" төслийг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ.  Энэхүү хүрээнд "Нирвана терапи VIP " салоны захирал "Ким Сон Үг" малчдадаа 10 хайрцаг өвлийн хувцас хандивлажээ. 

 Түүнчлэн  байгалийн гаралтай гоо сайхны  саванг 3 мянган  төгрөгөөр зараад үүнийгээ асрамжийн газрын хүүхдүүдэд малгай, ороолт бээлий бэлэглэх хүмүүнлэгийн  ажлыг  шинэ оны босгон дээр  зохион байгуулахаар болжээ. 

 

 

 

 

Б.Алтжин

Гэрэл зураг:Ц.Баярбаатар


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.229.121.152) 2016 оны 12 сарын 16

хаана байрладаг вэ?

0  |  0
DORJ(103.229.121.157) 2016 оны 12 сарын 16

AXMADUUDAD ZORIULSAN ZUIL ANX UDAAGAA XARLAA TEDEND ZORULSAN SHOW YUM UU NEVTRUULEG TURUULJ BAIXIG XARAAGUI GOYO GAZAR BAYARLALAA

0  |  0
Zochin(139.5.218.45) 2016 оны 12 сарын 16

Bayar hurgie hasna baidag yum be

0  |  0
Top