Грекчүүд Ю.А.Гагаринд хөшөө босгов

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

Грекийн Крит аралд орших Ираклион хотод дэлхийн анхны сансрын нисгэгч Ю.Гагарины хөшөө сүндэрлэлээ. Хөшөөг ОХУ, Грекийн соёлын жилийн хүрээнд, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойд зориулан бүтээжээ. Нээлтийн ёслолд ОХУ-аас Олег Скрипочка, Алексей Овчинин нарын сансрын нисэгч оролцсон байна.   

1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүн төрөлхтөн анх удаа сансарт ниссэнээс хойш 55 жил өнгөрч буй. Энэ ойг ОХУ төдийгүй дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж буйн нэг жишээ нь Крит аралд дурсгалын хөшөө барьсан явдал юм. ТАСС агентлагийн мэдээлснээр, Норвегийн Берген хотод өнгөрсөн сарын 14-ний өдөр мөн Ю.А.гагарины хөшөө нээлтээ хийсэн аж. Юрий Алексеевич 1964 онд тус хотод айлчлан очиж байсан юм байна. хөшөөний нээлтэд тухайн үед нисгэгчтэй хамт байж, уулзаж байсан хүн оролцсон нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан гэнэ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top