Доктор Э.Эрдэнэцогт: Цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд барихад хувь хүний хичээл зүтгэл их чухал

2016 оны 12 сарын 17

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний доктор Э.Эрдэнэцогттой чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэгэнт чихрийн шижинтэй гэж оношлогдсон бол цусан дахь сахарын хэвийн хэмжээг хадгалан тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй пребиотик ИНУЛИН-ий талаар хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

- Сайн байна уу? Юуны өмнө яриагаа пребиотик Инулинаас эхлүүлье. Та манай уншигчдад мэдээлэл өгнө үү.

- Инулин нь нэн ховордсон ургамал болох Цахирам буюу /Jerusalem artichoke /https://en.wikipedia.org/wiki/Jerusalem_artichoke/ - үндэс болох булцуунд хадгалагдсан охь /зарим төрлийн ургамлуудад бага хэмжээгээр байдаг/ бөгөөд гайхамшигт шинж чанартай бодис юм.

Инулин нь чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх болон нэгэнт чихрийн шижинтэй гэж оношлогдсон бол цусан дахь сахарын хэвийн хэмжээг тэнцвэржүүлэн барих, ходоод дээд замд шимэгдэлгүйгээр бүдүүн гэдэсний микрофлорд задран ашигтай бактерийн үржлийг түргэсгэж, хоол боловсруулах системийн хэвийн байдлыг бий болгож, организмыг хорт бодисоос чөлөөлөх үүрэгтэй 100% байгалийн гаралтай органик бодис юм.

- Инулин хүний биед хэрхэн нөлөөлж цусан дахь сахарыг тэнцвэржүүлдэг талаар манай уншигчдад сонирхуулбал.

- Суурьшмал иргэншилд шилжээд удаагүй байгаа ч манай монголчуудыг чихрийн шижингийн хар сүүдэр тойрсонгүй.  Учир нь, хоол хүнсний буруу хэвшил, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан  хэт таргалалттай иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр чихрийн шижингийн өвчлөл улам ихээр газар авч байна. Өнгөрсөн зууны эцсээр эмч нар болон биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхааралд ИНУЛИН хэмээх пребиотик орж ирсэн нь хүний бие организм болон чихрийн шижин өвчлөлийн үед эерэгээр нөлөөлдөг болох нь нотлогдсон учраас 141 оронд эмчилгээний чухал ач холбогдол бүхий үнэлэмжээр үйлдвэрлэн худалдаалж байна.

Тэгэхээр хүний биед цэврээр хэрэглэж буй Инулин нь нүүрс-ус болон өөх тосны бодисын солилцоог сайжруулж, хүнсэд агуулагдах сахарын ихэнх хэсгийг өөртөө шингээснээр түүнийг цусанд шингэхээс сэргийлж цусан дахь сахарын хэвийн хэмжээг зохицуулдаг ба түүнээс гадна:

  • Бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг зохицуулж, pH-ийн тэнцвэрт байдлыг хадгалах, бифидобактерийн хэмжээг нэмэгдүүлж, өтгөх хуримтлагдахыг багасгаж өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Гэдэсний үрэвсэл намдаах, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулна.
  • Цусан дахь холестрин ба аммиакийн хэмжээг бууруулна.
  • Ясны эдийн өсөлтийг дэмжсэнээр остеохондроз болон ясны янз бүрийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй лабораториудын туршилтаар нотлогдон дэлхийд хамгийн дээд зэргийн пребиотик гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Инулины талаар судалгааны материал: https://www.amazon.com/Inulin-Type-Fructans-Functional-Ingredients-Nutrition/dp/0849300592/ref=tmm_hrd_swatch_0?_encoding=UTF8&qid=&sr=  холбоос дээр дарж үзнэ үү.

- Уншигчид дунд чихрийн шижин өвчинд өртөж болзошгүй болон чихрийн шинжин өвчнөөр өвчилсөн иргэд их байгаа байх. Тэгвэл инулинийг хэрхэн хэрэглэх вэ?

- Цусан дахь сахарыг хэвийн түвшинд барих нь ямар ч хүчтэй эм, бэлдмэл хэрэглэсэн хувь хүний өөрийн хичээл зүтгэл их чухал байдаг. Та инулинийг хэрэглэх үедээ дараах хориг болон хийх ёстой зүйлийг зайлшгүй мөрдөх хэрэгтэй.

  • Өдөрт 10-15мин дасгал хөдөлгөөн хийх
  • Хоолны дэглэм сахих

Инулинийг бүтээгдэхүүн дээрх зааврын дагуу хэрэглэж өөрийн амь нас, бие сэтгэлийн зовиураас урьдчилан сэргийлж, дэлхийд чимээгүй тахал болсон чихрийн шижингийн аймшигт эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой юм.

 

Үүнээс гадна:

Ам цангах, хатах

Ойр, ойрхон шээх

Ядарч сульдах, турах

Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох

Хараа муудах

Нойронд муу болох

Арьс загатнах шинж тэмдгүүд танд илэрч байгаа бол чихрийн шижингээр өвчлөх эрсдэл өндөр, аль эсвэл чихрийн шинжинтэй байна гэж үзнэ. Та өөрийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллага, эмч нараас зөвлөгөө аваарай.

 

Инулиний 100% савласан бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах утас: 7788 9090, 8008 5858

www.facebook.com/inulinmongolia   энд дарж мэдээлэл авна уу?

 

Үүнээс гадна пребиотик Инулин нь 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул хүний биед сөрөг гаж нөлөөгүй, хүний биеийн эрхтэн тогтолцоонд хамгийн эерэгээр нөлөөлж, дархлааг дэмжин эмгэг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.

- Мэдээлэл өгсөн Танд баярлалаа. Та манай уншигчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

- Танай хамт олонд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Уншигч олонд хандаж хэлэхэд, ямар ч өвчин эмгэгийг хувь хүн өөрөө хичээл зүтгэлтэй, дэглэм гамаа сайн барьж сэтгэлийн хаттай байж эдгээдэг юм шүү гэж хэлээд эрүүл энх, сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг хүсье. Баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bay(27.123.214.108) 2017 оны 02 сарын 12

Inulini yne hed ve?!

0  |  0
Top