Ж.Батсуурь: Сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтаар төрийн захиргааны төв байгууллага томилно

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 19

 УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь их дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөллийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр зохицуулалт хийх явдал байв. Энэ асуудал дээр багш, ажилчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж буй юм. Боловсролын салбарт сүүлийн үед өрнөж буй дээрх асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.

- Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиудад өөрчлөлт орсон. Сургуулийн удирдах зөвлөлийн хэдэн хувийг төрийн төлөөлөл болгон өөрчилж байгаа юм бэ. Ийм өөрчлөлт оруулах үндэслэл нь юу байв?

- Боловсролын тухай хуулинд Төрийн өмчит их дээд сургуулийн удирдах зөвлөлийг байгуулах, бүрдүүлэх тодорхой заалтуудад өөрчлөлт оруулсан. Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулсан байсан. Энэ хоёр хууль хоорондоо зөрчилдсөн зүйл заалт байсан учраас дахин өөрчлөлт хийгдсэн. Төрийн өмчит их дээд сургуулийн удирдах зөвлөлийг төрөөс байгуулж ажлуулдаг. Их дээд сургуулийн ТУЗ-ийн төрийн төлөөлөл нь 30 хувь, хараат бус гишүүн 40 хувь, 30 хувь нь сургуулийн төлөөлөл байна гэсэн өөрчлөлт орсон байсан. Энэ нь Боловсролын тухай хуультай зөрчилдсөн. Хоёрдугаарт 100 хувь төрийн өмчит сургуулиудад удирдах зөвлөлд нь төрийн төлөөлөл 30 хувь байх нь төр өмчөө эзэмших, эрх мэдлээ хэрэгжүүлэхэд бодит бус байдал болж байна.

Мөн хараат бус гишүүд гээд удирдах зөвлөлд нь оруулаад бүрдүүлчихээр хэн нэгнээс сургууль хараат бус болчих нь гэсэн ойлголт биш юм. Нэгэнт төр 100 хувь эзэмшиж байгаагийн хувьд тухайн сургуулийг удирдах үүрэгтэй. Тиймээс Боловсролын тухай хуульд хуучин байсан заалтыг авч 51-60 хувь нь төрийн төлөөлөл байна гэж тусгасан. Бусад нь сургууль болон оюутны байгууллагын төлөөлөл байхаар оруулж өгсөн.

-Сургуулийн захирлыг удирдах зөвлөл томилох уу, аль эсвэл яамнаас томилох уу?

-Ер нь сургуулийн захирлыг сонгон шалгаруулах замаар төрийн захиргааны төв байгууллага нь томилно. Дээд боловсролын тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сард өөрчлөлт орж Удирдах зөвлөл захирлыг томилно гэж заасан байсан. Энэ заалт хэрэгжээгүй. Тэгэхээр одоо төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтаар захирлыг томилно.

- Дээд боловсролын чанарын асуудалд хэрхэн анхаарах вэ. Төгсөөд ажлын байр тэр бүр олддоггүй шүү дээ?

- Боловсролын байгууллага, их дээд сургуульд элсэх болзолоо хангасан хүн бүр дээд боловсрол эзэмших эрхтэй. Тэр иргэн дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр, Монголынхоо зах зээл дээр ажиллах, ажлын байраа өөрөө бий болгох боломжтой. Зарим төгсөгчид хувийн компани, үйлдвэр байгуулаад  явж байгаа. Энэ бол зах зээлийн зарчим. Төгсөгчдийн ажлын байрны хувьд өөрийнх нь эзэмшсэн мэргэжил, чанар чансаа гээд олон хүчин зүйлээс хамаарч хөдөлмөрийн зах зээл дээр гологдож байна гэсэн яриа байдаг.

Гэхдээ бүгдээрээ тийм биш шүү дээ. Өнөөдөр гадаад орны хөдөлмөрийн зах зээл дээр манай олон залуучууд амжилттай ажиллаж байна. Тиймээс тухайн хүнээс шалтгаалж буй хүчин зүйл их бий. Сургуулийн орчин нөхцөлөөс ч шалтгаалж байгаа зүйл байгаа. Үүнийг хаана хаанаа анхаарах шаардлагатай. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийг чанаржуулах шаардлагатай байна. Арван хоёр жил дунд сургуульд сурсан сурагч хэрхэн суралцсанаас дээд боловсрол эзэмшихэд ихээхэн шалтгаалдаг, гол нөлөөлдөг хүчин зүйл юм. Их дээд сургуулиудын хувьд судалгааны лаборатортой болгох, багш нарын ур чадварыг сайжруулах хэрэгтэй байна.

-Гадаадын Засгийн газрын тэтгэлэгээр  их дээд сургуульд сурах суралцагчдын тоо багассан гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Гадаадад сурч байгаа суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Би сайдын ажлыг аваад БНХАУ-д айлчилсан. Хятад улсын Шинжлэх ухаан технологийн сайдын урилгаар айлчилж эрдэмтэн, судлаачдаа эрдэм шинжилгээний байгууллагад нь очиж ажлуулья гэдэг тохиролцоонд хүрсэн. Тэнд судалгаа шинжилгээний ажил хийх, Эрдэм шинжилгээний лабораторыг ашиглах, Хятад эрдэмтэдтэй ажиллах ийм боломж бүрдэж байгаа. Ирэх оноос Хятад руу 6  сараар, нэг жилээр эрдэмтэдийн судалгаа шинжилгээний ажил хийлгэхээр явуулна. Зардлыг БНХАУ-ын тал хариуцахаар болсон.

Дараа нь би ОХУ-д айлчилсан. Орост 2017 – 2018 оны хичээлийн жилд 433 суралцагчийг баклавар, магистрантур, докторт сургая гэсэн. ОХУ-ын Хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад сонгон шалгаруулалт хийгээд Монгол оюутнуудаа явуулна. Зарим хүүхэд Орос хэлний мэдлэгэ муу байдаг. Тиймээс Орос хэлний нэг жилийн бэлтгэл ангид суралцуулж сургана. Түүнээс гадна манайд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Орос сургууль гэж бий. Мөн Орос гуравдугаар сургууль гэж бий.  Эрдэнэт хотод Орос сургууль бий. Энэ сургуулиудыг төгссөн Монгол хүүхдүүд ОХУ-ын улсын шалгалт өгдөг. Тэр хүүхдүүдийн шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Төгсөлтийнхөө шалгалтыг өгөөд дээд сургуульд сурах болзол хангах юм бол Оросын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй сургая гэсэн. Тэгэхээр 100 гаруй хүүхэд шалгалт өгч төгсөнө. Бүгдээрээ амжилттай төгсөх юм бол түрүүний хэлсэн 433 хүүхэд дээр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Хятад, ОХУ-д суралцдаг оюутнуудын тоо бүгд хасагдаагүй. ОХУ-ын Соёлын сайдтай нь уулзсан. ОХУ-ын Соёлын сайдын дэмжлэгээр Хөгжим бүжгийн дунд сургуулийг дээд сургууль болгохоор болгож ОХУ-ын Консерватор гэж хөгжмийн сургуулийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болж байна.

-Бусад улс орнуудын хувьд Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын тоонд өөрчлөлт орсон уу?

- Унгар улсын Засгийн газар мөн суралцагчдын квотоо нэмэгдүүлье гэж  байгаа. Урьд жилүүдэд 100 хүүхэд суралцуулж байсан бол 200 болгож нэмж болох юм гэдгээ хэлсэн. Гэх мэтчилэн гадаадад суралцуулж байгаа суралцагчийн тоо буураагүй. Харин ч нэмэгдэж байгаа. Засгийн газрын хэлэлцээр, ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар тохиролцдог л доо. Монгол Улсаас 50 хүүхэд хүлээж авч байсан бол жаахан нэмэгдүүлье гэдэг ч юм уу. Тиймээс манай хүүхэд залуучуудад гадаадын их дээд сургуульд суралцах боломж улам бүр нэмэгдэж байна.

-Олон жилийн өмнөөс Их дээд сургуулиудыг хотоос гаргана. Нүүлгэн шилжүүлж, цогцолбор байдлаар зохион байгуулна гэж байсан. Энэ ажил юу болсон бэ. Цаашид яах вэ?

-Их дээд сургуулиудыг хотоос гаргах, алсад суурьшуулна гэдэг ямар ч боломжгүй зүйл шүү дээ. Тийм амар хялбар зүйл биш. Яагаад гэхээр нэгдүгээрт эдийн засгийн хүндрэл бэрхшээл байна. Сургууль бариад анги танхимтай болоод хэдэн багш яваад очоод болчих асуудал шийдэгдчих юм биш. Энэ бол эндүүрэл. Шинжлэх ухааны их сургууль гэхэд үйлдвэрлэл дээрээ дадлага сургуулалтаа хийх, эрдэм шинжилгээний ажлаа хийж байж хөгждөг. Тэгэхээр амар хялбар зүйл биш юм байна.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.103) 2016 оны 12 сарын 30

Batbaatar gedeg nuhriig anagaahin surguulias hurdan salgaj uguurei uur huseh zuil algaa

0  |  0
yanaa(119.40.98.162) 2016 оны 12 сарын 23

mon ch yaduuhan setgelgeetei hun yumaa ih surguuliig hothon helbereer hogjuuleh yostoi bolohoos butehgui geed suuh yum bol toriin said geed yahiin be delhiin buh uls tom hotoosoo zaitai kampus barij shiidsen bna da

0  |  0
ок(103.229.121.216) 2016 оны 12 сарын 23

Мал шиг сайд

0  |  0
MGL(202.5.196.10) 2016 оны 12 сарын 22

Хэдэн их сургуулийн захирал солих гэж Боловсролын хуульд өөрчлөлт оруулдаг МАНамынхан 60 тэрбумд хувий оруулсан захирлуудаа хурдан томилмоор юм. Юм нэг талда гарах нь амар. Улс оронч сүйрч дуусаж байна даа.

0  |  0
ddd(150.129.141.96) 2016 оны 12 сарын 20

Энэ бүтэхгүй .хийж бгаа юм б.а у. Бага ангийнханыг амраагаач. Утаанд өглөө орой хэцүү б.а ш дээ.

0  |  0
Bi(103.57.95.100) 2016 оны 12 сарын 19

Oros surguuli tugssun huuhed konkursdee tencvel orosd unegui surn gdg chn bolj bn shuu,ok

0  |  0
MUBIS(202.21.106.128) 2016 оны 12 сарын 19

har yriany angli heltei xulxi diplomtoi xun say ANaas garch ireed l Z.enhboldiin neriig briad MUBISiig udirdchihla hst. hurdan soliochee

0  |  0
Боловсрол(209.95.56.221) 2016 оны 12 сарын 19

Хэцүүдээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд аль ч салбарт анхан шатны мэдлэггүй гэхэд буруудахааргүй ийм бялууны хишиг сайдтай болчихоор яаж хөгжих вэ дээ.

0  |  0
зочин(103.9.88.162) 2016 оны 12 сарын 19

Хэдэн сургуулийн захирал солих гэж Боловсролын хуульд өөрчлөлөт оруулдаг тэнэг нөхөр шүү

0  |  0
иргэн(103.9.90.66) 2016 оны 12 сарын 19

Мүүнчидээс салаж байвал хойшдоо арга нь олдоно доо!

0  |  0
Ммм(150.129.143.69) 2016 оны 12 сарын 19

Мөнхжаргал, батбаатар нарын НАМ боловсролтой захирлуудаас хурдан салгаж хайрла

0  |  0
Анандбазар(172.56.15.111) 2016 оны 12 сарын 19

5 тэрбумаар сайд болсон хүн 50 тэрбумыг олох гэж улайрна даа

0  |  0
зочин(182.160.3.251) 2016 оны 12 сарын 19

Өмнөх сайд нарын хийж бүтээснийг үгүйсгэсэн хүн үү

0  |  0
ххх(202.179.17.225) 2016 оны 12 сарын 19

Батсуурь болих хэрэгтэй. Өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд харамсаж байна. Насаараа дарга явахгүй шүү дээ. Одоо зөв голдрилд нь оруулах хэрэгтэй шүү дээ

0  |  0
ххх(202.179.17.225) 2016 оны 12 сарын 19

Батсуурь болих хэрэгтэй. Өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд харамсаж байна. Насаараа дарга явахгүй шүү дээ. Одоо зөв голдрилд нь оруулах хэрэгтэй шүү дээ

0  |  0
Юу ч гэмээр юм(202.55.183.110) 2016 оны 12 сарын 19

Энэ хүн нэг ярилцлага өгөхийн ард нь хүмүүс баахан тэнэг мангар элий балайгаар нь дуудахын. Сайдыг томилсон гэзэр нь эргэж нэг харвал яасан юм бэ? Олны үг ортой. Сайн хүн сайн сайхан зүйл хийгээд байгаа бол юу гээд л ингээд байв гэж хачин юм аа. МАН-д өөр боловсролын сайд олдоогүй юм байх даа

0  |  0
ор(150.129.142.152) 2016 оны 12 сарын 19

хуулийн заалт хэрэгжээгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? хэрэгжүүл эсвэл хуулиндаа өөрчлөлт оруулж хүчингүй болго.

0  |  0
иргэн(103.57.92.114) 2016 оны 12 сарын 19

Та Налайх дүүргийн захирал байсан Гомбо-очирын Гантөмөр гэгч нөхрийг эргүүлж захирлаар томилбол төсвийн,хандивын,хөрөнгө оруулалтын мөнгөөр тоглож,АТГ-т байнга дуудагддаг энэ нөхрийг тавих бол бид эсэргүүцэж сонин хэвлэлээр энэ хүний тухай болон тус яамны боловсон хүчин сонголтын тухай ярих болно.Урд нь Ё.Отгонбаяр,Куланда дээр энэ хүний тухай 156 хүний гарын үсэгтэй материал очсон боловч сонгууль ойртож байгаа болохоор халах боломжгүй байна гэж байсан шүү Налайхын хүргэн сайдаа та наад хүндээ маллуулав.Авилга өгөх дуртай хүн шүү.

0  |  0
teneg(202.9.41.229) 2016 оны 12 сарын 19

ene ch teneg gardaa ajlaa meddeggui gar shu.

0  |  0
Top