ДОРНОД: Шилдгийн шилдэг байгууллагаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 19

Дорнод аймгийн ЗДТГ, Монголын үндэсний сурын холбооны 2016 оны "ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа. Ийнхүү үнэлсэн нь эрийн гурван наадмыг аймаг, сумынхаа хэмжээнд тэгш сайхан зохион байгуулдаг болсон, орон нутагтаа "Монгол нум сум" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаатай холбоотой ажээ.

Дорнод аймаг 2014 оноос "Монгол нум" хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөөгийн бүх сумандаа энэ спортын хэрэгслүүдийг нийлүүлж жигд хөгжүүлж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu