АНУ-ын дроныг Хятадууд тагнуул хэмээн үзжээ

2016 оны 12 сарын 19

АНУ-ын талаас Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт усан доогуурх дронуудыг ашиглаж байгаа нь Хятадын эсрэг тагнуул хийх хэрэгсэл хэмээн үзэж буйг Жэньминь жибао сонинд мэдээлсэн байна.

Саяхан Өмнөд-Хятадын тэнгист хятадын цэргийн хөлөг онгоц Америкийн Боудич хөлгийнхний нүдэн дээр АНУ-ын усан доогуурх нисгэгчгүй төхөөрөмжийг олзолсон билээ. Харин Пентагоны зүгээс түүнийг эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж байсан гэх мэдэгдлийг хийсэн байна.

Хятадын сонинд мэдээлснээр, дрон ашиглах явдал АНУ-ын “бодит хүслийг нуун далдалж чадахгүй” гэжээ. “Өмнөд-Хятадын тэнгист хөвж гарч ирсэн эдгээр дрон нь Хятадтай харьцах АНУ-ын байлдааны стратегийн мөсөн уулын нэгээхэн хэсэг” гэж мэдэгдэлд мөн дурджээ.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top