Хүн бүр сурах эрхтэй тэтгэлэгт 10 оюутан шалгарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

Олон улсын Ротари хөдөлгөөнд харьяалагдах “Цэцээ гүн Ротаракт клуб”- ээс хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр дөрөв дэх жилдээ амжилттай явагдаж 10 шилдэг оюутан шалгарлаа.

Энэ жилийн тэтгэлгийн онцлог нь сонсголын болон харааны бэрхшээлтэй, их дээд сургуулиудад амжилттай суралцаж буй 10 оюутанд дэмжлэг болон хүрч буйд юм.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг тэтгэлэгт 17 оюутан хамрагдаж, сургалтын бүтэн тэтгэлэг хүртсэн бол энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад ном, хичээлийн нэмэлт хэрэгсэл, дохионы орчуулгын зардал зэргийг олгож байна.

Шалгарсан оюутнууд боловсрол, урлаг, спортын чиглэлээр амжилттай суралцаж буй бөгөөд төгсөөд тус тусын мэргэжлээр эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж төгсөхдөө итгэл төгс байгаа юм.

Тэтгэлгийн сан босгоход Монгол Улсын Морин Хуурын чуулга, Дижитал хамтлагтай хамтран зохион тоглолтууд зохион байгуулсан ба Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжигч байгууллагаар ажилласан ажээ.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top