Ард түмнээс сонгогдох АН-ын дарга хэн бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

 - Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нараас л ялагч тодорно -

Ардчилсан намын даргын төлөө нэр дэвших эрхээ авсан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар анхны уулзалт, сурталчилгаагаа өнөөдөр Хэнтий аймагаас эхлүүлж байна. Монгол Улсын улс төрийн хоёр том хүчний нэг, сүүлийн 26 жил улс төрийн бодлого тогтоолцож ирсэн намын даргын суудал гэдэг хэн нэгэнд тийм ч амар олдох албан тушаал биш. Намын дарга хэн болох бол, тэр л намаа шинэчилнэ чадна гэсэн итгэл үнэмшилтэй гишүүд АН-д олон бий. Намын даргын төлөө өрсөлдөж буй таван нэр дэвшигчийг хамтдаа шинжие. Хэнд нь АН-ын тамгыг атгах боломж байна вэ.

    Намын даргын төлөө фракциудын төлөөлөл багтсан нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. “Алтангадас” фракциас Н.Алтанхуяг, “Шонхор”-оос С.Эрдэнэ, Ж.Батзандан, МҮДН-ээс Д.Эрдэнэбат, “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр нар туг болж, намынхаа тамгыг атгахаар сэтгэл шулуудаад байна. Н.Алтанхуягийн хувьд өмнө нь намын даргаар ажиллаж намынхаа түүхэнд байхгүй бүх шатны сонгуулиудад ялалт байгуулсан гавьяатай. Намын гишүүдийн дунд түүний нэр хүнд өндөр байгаа юм билээ. Энэ нь саяхан болсон их хурлаас харагдсан. Түүний хэлсэн үг бүр жинтэй туссан. Гэхдээ намаа дахин удирдах, олны итгэл хүлээхэд түүнд зовлон бий. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ долоон давхар шилэн байшингаа тусгаагүй, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдчихсон яваа. Мөн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэж түүнийг өөлөх хангалттай үндэслэлүүд байна. Намын даргаа “аавын хаалга”-ны цаана алдчихвал АН-ынханд эмгэнэл болно. Барьж хориод хийчихгүй юм гэхэд муулах, өөлөх юм бишгүй их. Ерөнхийлөгчийн сонгуульд намын нэр дэвшигчид нь АН-ын даргын нэр нөлөө чухал. Хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж буй намын даргатай АН-ын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр ард түмэн сонгох уу гэдэг талаасаа намын даргад дэмжигдэхгүй байх том сорилт түүнд байна. Энэ талаас нь бодож намынх нь гишүүд сонголт хийх биз. Өрсөлдөгчид ч үүн дээр нь тоглож таарна. Намын чигийг зааж явсан “Алтангадас” фракц хуучнаа бодвол их суларсан. Гэхдээ тэр азаа үзэхээр шийджээ.

   Хүчтэй өрсөлдөгчийн нэг бол С.Эрдэнэ. Түүний ард “Шонхор” фракц хийгээд намын дарга З.Энхболд түүнийг сойж буй. “Шонхор”-уудын хувьд намын даргатай болсоноосоо хойш ихээхэн хүчирхэгчсэн. МоАХ, “Алтангадас”-ынханаас олон гишүүн урвасан юм билээ. Иймд “Шонхор”-ууд намдаа олонх болсон. Баянгол дүүрэгт гэхэд тэр хаанчлал тогтоосон нэгэн. Баянгол дүүргийн намын гишүүд тэр чигээрээ С.Эрдэнэд саналаа өгөхөд нэлээн жин дарах болов уу. Гэсэн ч намын гишүүдийн дунд тэр нэр сайнгүй. Ж.Батзандангийн хувьд мөн л “Шонхор”-ын гишүүн. Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч нь. Иймээс түүний цаад зорилго нь намын дарга болох ч биш ч байж мэднэ. Хэн нэгний тавьсан сум байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал З.Энхболдын тавьсан “сум” биз. Намын жирийн гишүүдийн дэмжлэг хүлээж буй нэр дэвшигч нь Л.Гантөмөр. Тиймээс Ж.Батзандан бол Л.Гантөмөрийн санал хуваах “сум” байхыг үгүйсгэхгүй.

    Л.Гантөмөр бол нэр цэвэр, шүүмжлэх юм багатай нэгэн. Түүнийг залуучуудын төлөөлөл ихээхэн дэмжиж байгаа. Өөлөх юм бол жаахан зөөлөн нэгэн. Хэт их тодроод байдаггүй. Гэхдээ намын даргаар гараад ирэхэд гайхах зүйлгүй, дунд үеийн сайн төлөөллийн нэг. Түүнийг алсуур дэмжиж буй хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. ЕТГ-ын дарга асан П.Цагааныг ерөнхийлөгчийн зүгээс зүтгүүлсэн ч түүнийг дэмжих хүн хийгээд хайрцаглагдсан намын гишүүдээс тэр олон санал зулгааж чадахгүй нь тодорхой болсон. Тиймээс ерөнхийлөгч түүнийг гэхээсээ Л.Гантөмөрт найдлага тавьж байгаа байх. Д.Эрдэнэбатын хувьд намын гал тогоог удирдаж байсан туршлагатай. МҮДН-ийнхэн түүний ард байгаа ч намын даргын суудал авахуйц санал авч чадахгүй л болов уу. Түүнийг намын “генсек” байх үед АН сонгууль бүртээ ялж байсан гавьяаг нь үнэлбэл намын даргад сонгоод үзэхэд гэмгүй. Гэхдээ гишүүдийн дунд тэр тийм ч нэр хүндтэй биш.

  “МоАХ” болон ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрийнхөө төлөөллийг намын даргад дэвшүүлсэнгүй. Гэхдээ тоглоомын гадна тэр үлдэнэ гэж үгүй. Хэн нэгнийгээ дэмжиж оролцож таараа. З.Энхболдтой бол тэр улс төрийн түншүүд. Х.Баттулга, Н.Алтанхуяг лидерүүдийн хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа, ерөнхийлөгчтэй харилцаа эрс муудсан. Санаа зорилго нэг байхыг үгүйсгэхгүй. Х.Баттулга хэнийг дэмжихээс сонгуулийн ялалтанд өөрчлөлт орох боломжтой. Сүүлд байгуулагдсан МоАН-ын тэргүүлэгчид болох Л.Болд, Г.Батхүү нар намын даргын сонгуульд өрсөлдөх сонирхол байсан ч ялах магадлал тэдэнд бага харагдсан учраас өрсөлдсөнгүй. Харин тэд хэнийг дэмжих нь мөн л сонирхол татаж байна. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх чин хүсэл бий. Тиймээс одоогийн шинэ даргатайгаа ойр байх, нэр дэвшигчидээс хэн нэгнийг нь дэмжиж орохоос өөр арга үгүй. Дарга нарын тохиролцооноос гадна сонгуулийн энэ өдрүүдэд хэн нь сайн ажиллаж, намынхаа гишүүдийг нааш татаж чадсан нь ялах үндэстэй. Олон даргатай, ороо бусгаа ийм үед дарга нарын тохиролцоогоор бүх юм шийдэгдэхгүй. Урваж шарвана, тохирсоноосоо буцна. Мөн намынхаа удирдлага, сонгуулийн хороог өөрсдийнхөө хүмүүсээр бүрдүүлсний хувьд хуучин даргын хүн сонгогдох магадлал өндөр байна. Улс төрчийн туршлага, намдаа эзлэх байр суурь, нэр нөлөө, ард байгаа фракцийн хүч зэргээс харвал Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нарын нэг нь намын дарга болох болов уу.  Олон түмнээс, намынхаа бүх гишүүдээс сонгогдсон гэдэг үүднээсээ энэ удаагийн намын дарга хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй намын дарга болно. Намын даргаар томилогдсон эрхэм тэр чигтээ Ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөх эрх нь нээгдэхийг үгүйсгэхгүй. Гэвч үнэмлэхүй ялагдал хүлээсэн намын даргын хувьд түүнд амаргүй цаг үе хүлээж буй юм. АН-ын даргын сунгаа Монголын улс төрийн намын хувьд бусад намуудад жишиг болохуйц шударга, ардчилалын зарчмыг баримталсан нээлттэй дотоод сонгууль болж байгаагаараа онцлог байна.

                                                           Н.Амараа

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.29.238) 2016 оны 12 сарын 26

Далан худалч Д.Эрдэнэбат аа урьд нь телевиз болон хэвлэл мэдээллийн хэлсэн ярьсан зүйлээ эргэн нэг санахыг хичээ дээ. Одоо бас л нүүр нь улайхгүй худлаа яриад л зогсох юм даа. Чи Эрдэнээг дуурайж худлаа ярих нь зохимжгүй байна.

0  |  0
Denzen(202.179.23.230) 2016 оны 12 сарын 24

Tovchdoo: Altanxuyag - xuwia borluulj dowoo sharluulna.Xud urgaas exleed xurgen beruud bugd (Uvsiinxnii zan) amidral saijirna, darga marga bolcgoono. Erdene - Bayangorxinii dalain deeremchin gesen baix shu...gexdee Erdenebat - Xalzan tolgoinoos n xaraxad Xujaa, xaanaas garaad irsen n buu med genet l AN nam iim dargatai bolson baisan. Baganuuriin xamag tenderiig awaad axduudee ugdug, ”Aziin chono”-iin arxinii gamshigtai xolbogddog. Gantumur - Olon jil xudlaa yarisan da. Xumsug zangidaad l , chuxal chuxal yum yarix gee

0  |  0
ИРГЭН(202.179.23.116) 2016 оны 12 сарын 23

ТААМАГ ДӨХСӨН БАЙНА.ГЭХДЭЭ БАТЗАНДАН ГАНТӨМӨР ЭРДЭНЭБАТ ГУРААС Л СОНГОГДОХ БАЙХ.НЭР ЦЭВЭР.БАРЬЦААЛАГДАХГҮЙ.ХАТУУ НЬ ЭРДЭНЭБАТ БАТЗАНДАН.ЗӨӨЛӨН НЬ ГАНТӨМР ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ ГИШҮҮН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БОЛОХ УУ?

0  |  0
зочин(202.179.27.161) 2016 оны 12 сарын 23

Гарчигаа зөв өг.АН ын даргыг ард түмэн биш өөрийнх нь намын татвараа төлсөн хэсэг нь саналаа өгч нэр дэвшүүлнэ.

0  |  0
Үнэн(103.57.94.62) 2016 оны 12 сарын 22

Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр дарга болбол АН гэр бүлийн нам болж хүргэн, охин, эхнэр, нууц амрагуудаа намын удирдлагад оруулж луйварчин нам болгоно доо.

0  |  0
Z(202.70.46.215) 2016 оны 12 сарын 22

BATZANDAN Huviin ashig sonirhol denduu ih uchir AN-g yavaandaa bulshilah baih....

0  |  0
худалч(103.9.90.130) 2016 оны 12 сарын 22

батзандан арай гайгүй, Эрдэнэ нийгмийн даатгалын хөрөнгө идэж таргалсан, Алтанхуяг нүүрс идсэн, Таван толгойгоос шомбодсон, одоо тендерийн мөнгөнд унаад буй, Гантөмөр худалч дарга нарыг шүүмжлээд өөрөө дарга сайд болоод амаа үдүүлсэн, Эрдэнэбат нь.... үхэр

0  |  0
Хулгайч(103.9.90.130) 2016 оны 12 сарын 22

Тэр нь цэвэр гэх хүн алга, 5 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг дээ, 5 луйварчин уралдахад нэг түрүүлэх биз

0  |  0
ЗОЧИН(103.57.94.46) 2016 оны 12 сарын 22

БҮГД Л ХУЛГАЙЧИД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЧИМЭДДОРЖ ГМ ЗАЛУУСАА ГАРГАХГҮЙ БОЛ АН ШИНЭЧЛЭГДЭНЭ ГЭЖ ЗАНГУУНЫ ҮЛГЭР БЭЛТРЭГ САЯ САЯ ТӨГ ӨГӨӨД ТА НАР ХААЧИХАИВ ДЭЭ ГЭЭД ТОХУУРХАЖ СУУНА ТА НАРЫГ ИЧЭЭЧ

0  |  0
Ebi(27.123.214.88) 2016 оны 12 сарын 22

Gantumur deer de busad ni hetsuu bnaa

0  |  0
ИРГЭН(103.9.88.162) 2016 оны 12 сарын 22

МӨНГӨНД ХОЛБОГДООГҮЙГЭЭРЭЭ БАТЗАНДАН НЬ АРАЙ ЛЭЭР ЮМ УУ ДАА

0  |  0
ИРГЭН(66.181.189.171) 2016 оны 12 сарын 22

ЭРДЭНЭ СОНГОГДОЖ ТЭНЭГТЭНЭ ДЭЭ. ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙГ СОЙЖ БАЙГАА ЮМ ГЭСЭЭН

0  |  0
иргэн(150.129.140.82) 2016 оны 12 сарын 22

Мэдэхгүй м даа.Батзандан дарга болчихвол Ганбаатр шиг болчихож магадгүй.Эдэн дотроо Гантөмөр,Алтанхуяг хоёр нь арай дээр байхаа

0  |  0
зочин(202.179.25.28) 2016 оны 12 сарын 22

энэ хэдэн хүнээс Батзандан үнэхээр шудрага нэр цэвэр намд өөрчлөлт хийж чадна бусад нь бол үнэнг хэлэхээс айдаг учир нь хуйвалдаанд оролцсон учраас яаж ийм улсуудад намаа даатгах вэ тэнэг л биш бол

0  |  0
зочин(103.10.21.66) 2016 оны 12 сарын 22

Батзандан Эрдэнэ 2 л биш бол хэн нь яахав Гантөмөрийг дэмжижи байна

0  |  0
irgen(202.9.42.1) 2016 оны 12 сарын 22

nerendee zohitsoogvi songoltkkkkkkkkk

0  |  0
З.Энхболд(202.55.180.186) 2016 оны 12 сарын 22

Сумтай тэнэгүүдээс хэн ч сонгогдохгүй ээ. би зохион байгуулсан байгаа.

0  |  0
zochin(182.160.35.56) 2016 оны 12 сарын 22

batzandan shizo l bish shuu gishuud ee songoltoo zuv xiigeerei

0  |  0
туяабат(103.9.90.130) 2016 оны 12 сарын 22

ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИХ, БАС САНАЛАА ӨГӨХ ТУЛ БАТЗАНДАН ДАРГА БОЛНО. АМЖИЛТ ХҮСЬЕ.

0  |  0
зочин(122.201.19.99) 2016 оны 12 сарын 22

Алтанхуяг дарга арай хол илүү харагдаж байнааа амжилт

0  |  0
jjj(203.91.115.44) 2016 оны 12 сарын 22

АН-ын жирийн гишүүдээс хэзээ ч дарга сонгогдохгүй ээ

0  |  0
Дампуу Нам(202.9.42.225) 2016 оны 12 сарын 22

Р.Амаржаргалыг ард түмэн дэмжиж байгааг мэдсээр байж Эрдэнэ энэ тэр ч гэх шиг.

0  |  0
ho(182.160.34.26) 2016 оны 12 сарын 22

uur hun bdgui yumuu

0  |  0
ИРГЭН(103.57.94.46) 2016 оны 12 сарын 22

ТААРСАН ТАВАН ШААР ШУУДАЙ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ АРГАГҮЙ Л МЭРГЭН ЮМ АА

0  |  0
Bi(202.9.40.52) 2016 оны 12 сарын 22

Altanhuyag dahiad darga bolbol AN huuliin baiguullaga erguulj ard tumend hamag muuhaigaar helegdene.

0  |  0
zochin(202.9.41.171) 2016 оны 12 сарын 22

eoe ingej shinechlegddeg ym baihdaa chaabaas gazriin gabaar orog hen ni ch garsan adilhan

0  |  0
Б(182.160.34.111) 2016 оны 12 сарын 22

МҮҮНИЙ ЗАХИАЛГА

0  |  0
Gishvvn(150.129.142.37) 2016 оны 12 сарын 22

Gantomor Ebe giin hun,,batzandangiin amand n l ardchilal, ard tvmen l bii oor yu ch bhgvi, erdene dajgvi gehdee namiig bol barahgvi ee arai dongvvr Erdenebat, Altanhuag nar ymdaa

0  |  0
Zochin(150.129.142.37) 2016 оны 12 сарын 22

Altankhuyag l bnaa.arai l zangaragtai, nam avaad yavchikhnaa,helie gesen vgee helj shiideh ymaa shiidej chadna

0  |  0
з.энхболд(182.160.37.85) 2016 оны 12 сарын 22

сумтай тэнэгүүд.

0  |  0
будааа(202.126.89.171) 2016 оны 12 сарын 22

ард түмнээс бишээ зөвхөн намын гишүүдээсээ сонгогдоно.жирийн гишүүд ард түмний хэсэг боловч сонголт, мэдлэг нь арай л өөр гэж бодож байнаа. намыг удирдах болохоос монголыг удирдахгүй шдээ тэгэхэд бүүр намаас гадуур их санаа зовцгоогоод байна.

0  |  0
ч(112.72.11.110) 2016 оны 12 сарын 22

Амаржаргал яасан юм болоо мөнгөгүй болохоор нэр дэвшээгүй байх Монгол улсад хэрэгтэй хүн энэ таваас хамгийн гайгүй нь Гантөмөр юм даа Батзандан юм юм руу үсчсэн худлаа ярьдаг ойворгойн нөхөр шүү дээ

0  |  0
1111(49.0.161.221) 2016 оны 12 сарын 22

За энэ 5 дотор ч АН аваад явчих хүн алга даа, яахуу

0  |  0
Top