100 хувь цахилгаан машины сул талыг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

Орчин цагийн хамгийн суут эрдэмтдийн нэг Илон Маскийн “Tesla Motors” компани 100 хувь    цахилгаан машины зах зээлд ноёлж, ирэх жил худалдаанд гарах “Tesla Model3” нь хэдэн арван мянган захиалгад дарагдаад байгаа билээ. Тэгвэл автомашин сонирхогчдын мөрөөдлийн хөлөг болсон Tesla Model S” загварт маш том сул тал байгааг Хятадын компьютерийн мэргэжилтнүүд илрүүлжээ.   

“Tencentnt”-ийн харъяанд байдаг “Keen security” лабораторийн программистууд уг машины системийг хэдэн сар судалсны эцэст алсын зайнаас удирдах боломжтойг олж тогтоосон байна. Хакерууд Wi Fi-тай орчинд таны машины удирдлагын системд нэвтэрч, хаалга, тээшийг чинь нээж хаахаас гадна сандлын түшлэг, толь, тэр ч байтугай тоормозны удирдлагыг гартаа авах боломжтой аж. Программистууд энэ тухайгаа “Tesla Motors”-т мэдэгдсэн бөгөөд хамтран ажиллаж уг “цоорхойг” бөглөхөөр ажиллаж байгаа аж.  

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top