Гар утсаар биш гараараа ярьдаг болно

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 22

Жаахан хүүхдүүд тагнуул, дарга болж тоглохдоо гараа холбооны хэрэгсэл болгон ашиглаж, хэн нэгэнтэй ярьдаг шүү дээ. Та ч гэсэн багдаа тэгдэг байсан байх. Тэгвэл таныг бага насандаа дахин очсон мэт сэтгэгдэл төрүүлэх шинэ технологи хаалга тогшиж байна. 

  “Innomdle Lab” судалгааны байгууллагын ажилтнуудын бүтээсэн SGNL нэртэй төхөөрөмж танд энэ боломжийг олгох юм.

SGNL гаднаасаа орчин үеийн загвартай цаг л харагдана. Гэвч энгийн мэт төрхний цаана жинхэнэ мэргэн санаа нуугдаж буй. Энэхүү цаг нь таны ухаалаг утастай блютүүт системээр холбогдсон байх бөгөөд “Body Conduction Unit” технолгийн ачаар утасны риаг таны хурууны хамгийн үзүүр хэсэгт шууд дамжуулдаг ажээ. Ингэснээр та хотын хамгийн дуу чимээтэй хэсэгт хурууныхаа үзүүрийг чихэндээ хүргээд л гар утсаараа ярьж байгаа мэт чөлөөтэй ярьж чадна. Ийм нэгэн гайхалтай бүтээл краудфандингийн Kickstarter цахим хуудсанд тавигдаж, олон нийтээс хөрөнгө цуглуулж эхлээд байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд та хамгийн багадаа 139 ам.доллар төлөөд дээрх гайхамшигтай төхөөрөмжийг хэрэглээгээ болгох боломжтой юм.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top