”Улаанбаатарын мөнгөн үдэш ” цэнгүүн өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 31

 Сүхбаатарын талбайд өнөөдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно. Цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон хамтлаг дуучид болон бүжгийн хамтлагууд оролцох юм. Тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байна. 

Тоглолтын хөтөлбөртэй танилц: 

  • 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн эхний хэсэг тоглоно
  • 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
  • 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн хоёр дахь хэсэг тоглоно
  • 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
  • 22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.
  • 23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
  • 23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна
  • 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
  • 00:00-00:10 Ёслолын буудлага

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top