Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

2017 оны 01 сарын 02

2016 онд ОХУ-д зохиогдсон Дэлхийн алдарт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 8 дугаар уралдааны Тэргүүн байрын шагнал хүртэж, нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлсан ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал оны өмнө эх орондоо ирлээ.

Алдар амжилтын ганзага дүүрэн сайхан дуучнаа ЦДБЭЧ, ҮЖҮНХ-ийн хамт олон, ахан дүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл үлээвэр хөгжмийн сүрлэг аялгуун дор угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Сонгодог урлагийн содон од-ирээдүй нь өнгөлөг эрхэм уран бүтээлчдээ улам их амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top