Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бичигт”-ийн боомтод ачигдан очсон адуунууд хоол тэжээлгүйн улмаас өлдөж үхэж байгаа талаар болоод тэдгээр 800 гаруй тооны адууг амьдаар нь хил гаргалгүй буцаан тээвэрлэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэхүү адуунуудыг оны өмнөхөн Улаанбаатар хотын “Эмээлт” түүхий эдийн захын орчимд тээвэрлэн авчирсан бөгөөд тэдгээрийг нядлаж, хил давуулах үүргийг салбарын яамнаас өгчээ.
Гэвч Монгол залуусын төлөөллүүд хамтран өөрсдийн бололцооныхоо хүрээнд тэрхүү адуунуудаас худалдан авах хөдөлгөөнийг өрнүүлсэн юм. Энэхүү хөдөлгөөнийг анхлан санаачлагч “Тэнгэрийн чоно” ТББ-ын залуусын хувьд “Эмээлт”-д хашигдаж буй адуунаас одоогоор гурвыг худалдан аваад байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд дахин морьд худалдан авах мөнгийг шилжүүлсээр байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Тэнгэрийн чоно” ТББ-ын тэргүүн Б.Болдбаатараас нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Бичигтийн боомтоос ирсэн адуунуудыг хотод ирсэн даруйд очиж үзсэн хүмүүсийн нэг нь та. Нөхцөл байдал яг ямар байсан бэ?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр “800 гаруй адуу Бичигтийн боомтоос буцаагджээ” гээд байсан. Гэвч яг нөхцөл байдал дээрээ 1200 гаруй адуу байсан гэж ярьж байгаа. Морио хайрладаг Монгол хүний хувьд нөхцөл байдлыг харах үнэхээр хэцүү байсан. Олон хоног хоол тэжээлгүй, усгүй явсан адуунууд өлдөөд ирэхээрээ яг согтуу хүн шиг гуйвсан амьтад л болдог юм билээ. Үнэхээр өрөвдөлтэй.
-Одоо Эмээлтэд яг хичнээн адуу үлдээд байна вэ. Та нар дахиж адуу худалдаж авах хүсэлтэй байгаа гэсэн?
-Манай найзууд болоод байгууллагын залуус маань өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Морь худалдан авах”-ыг уриалсан. Хот хөдөөнөөс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол ахан дүүс минь боломж бололцоогоороо мөнгө явуулж бид одоогоор гурван адуу худалдан аваад байна. Бидэнтэй хэдэн жил хамт байхыг нь бодоод дандаа бага адуу, азарган үрээнүүдийг худалдан авлаа. Сургаад тэмцээн уралдаанд оролцохдоо унаж байя гэж бодож байна. Мөнгө өгсөн ахан дүүсийнхээ морьдыг авчихаад монголдоо ирээд унахад нь бэлэн сайхан хүлэг морьдыг нь адгуулж, хариулаад байж байя гэтэл бидэнд дахиад адуу зарахгүй гэнэ. Одоо энэ том хашаанд 100 гаруйхан л адуу үлдсэн.
-Яагаад зарахгүй гэж?
-Ер нь энэ хүмүүс чинь бүгдээрээ Хятадын гар хөл болчихсон юм байна. Цаад талд нь байгаа эзэд нь дандаа Хятад хүмүүс. Үүгээр ч зогсохгүй энэ адуунуудын ихэнх нь хулгайн адуу учраас бидэнд зарахаас татгалзаж, нядалгаанд оруулах гэж яараад байна гэж бид дүгнэж байгаа. Тиймээс л бидэнд өгөхгүй гэж гүрийгээд байна.
-Ер нь нэг адууг хичнээн төгрөгөөр худалдаж авч байна вэ?
-Монголд нэг бага адуу 350-400 мянган төгрөгийн л ханштай байгаа шүү дээ. Гэтэл энэ хүмүүс бидэнд нэг бага адууг 900 мянган төгрөгөөр зарж байна. За тэр нь дүүрч гэхэд тэр мөнгөөр нь дахиж адуу авья гэж байхад өгөхгүй байгааг нь бид ойлгохгүй байна. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад энэ адуунуудын талаар хэвлэл мэдээллүүд яагаад сурвалжилж, дугарахгүй байна вэ гэдэгт гайхаж байна. Яг одоо ирээд нөхцөл байдалтай нь танилцаад ард иргэдэд үнэн мэдээллийг өгөөсэй гэж хүсч байна. Хурдан л хөдлөхгүй бол сайхан хүлгүүд минь саар хүмүүсийн гарт үрэгдээд дууслаа. Энэ хүмүүс өдөрт 100, 100-гаар нь тууж аваачаад нядалж байна. Тэр нядалгааны гадна цохоо цөм цохиулсан адууны толгой овоолгоостой байна. Монголчууд уг нь адуугаа муулахдаа хүлж байгаад нугасалдаг шүү дээ. Гэтэл энэ хүмүүст морио хайрлах сэтгэл алга. Том, том лантуугаар цохыг нь цөмлөөд л, толгойг нь шууд тасалж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
О.Шинэтуяа
Сэтгэгдэл ( 39 )
Бүр яг үнэн энэ мөнгө харсан ухаан сохор юмнууд хятадад адуугаа зарах нь бүр сайхан санагддаг болсон юм шиг байгаан. Тэгээд ч өвөрмонголын нутаг зөндөө малтай манай нутаг наашаагаа малгүй болсон юм билээ. Удахгүй ямар ч малгүй болсон сууж байж чадах үхэрнүүд.
хулгайн адуу юм бол буцаагаад хулгайлаад авах хэрэгтэй,эсвэл зарга хийгээд энэ энэ миний адуу гээд
Болж байна баяр хүргэе болдог бол гаргахгүй байх л хэрэгтэй байгаа юм даа
Hulgain gedeg ni unen bhaa. Zun aldsan uree mun bna geed share hiigeed bsan. Ali ungu zustei uruu mini bsan yumsan.
Малын хулгайч төрийн хулгайч хоёр ч монголыг минь баллах нь дээ
hytaduudaas ylgarah ym alga
Амьд мал хил гаргадаг улс гэж байх уу?Байж болох уу? 60 сая малтай бид махаа 1кг ыг 5 доллараар аваад байж болох уу?Ноолуур арьс ширээ хятадруу боловсруулалгүй гаргасаар байх уу?Гаднаас сүү сүүн бүтээгдэхүүн импортолсоор байх уу...Гээд бодохоор манай төр барьж байгаа хүмүүс ажил хийдэг юм уу ер
Авилгач шунахай дарга, түшмэдийг нь хөрөнгө мөнгө, албан тушаалаар угжин гарынхаа дохиогоор хөдөлгөдөг болгоод газар нутгийнх нь баялгийг цөлмөн дэлхийн түүхэнд цомбон туурайгаараа мөрөө үлдээж явсан аргамаг хүлгийг нь амьдаар нь тамлан өс авч, эм хүүхнүүдийг нь *** болгон зарж нэгэн эрин цагийн их эзэнт гүрнийг байгуулсан их богд Чингис хааны үр сад хойч үе нь ийнхүү газар нутаг дээрээ өөрийн сонгосон түшээдийн гараар өрөө цоолуулахдаа хүрчээ. Түмэн олны дунд ямар ч нэр хүндгүй наймаачин, луйварчин, хулгайч муу бүхэнтэй нэр холбогдсон хүн хогнууд харийнхны мөнгөний хүчээр төрд гарч иржээ
Малын хулгайч төрийн хулгайч хоёр ч монголыг минь баллах нь дээ
энэхүү адуунуудыг гэнэ ээ. бичиж сэдэв нь зөв ч бичиж байгаа сэтгүүлч нь хөөрхий. энэхүү адуунуудаасаа ч дор байдалд монгол хэлийг минь аваачих нь ээ
Энэ үрээ нэг юм дуулгах шүү
Анхаараачээ Ядаж монгол аргаараа муулах юмсан.
Мэргэжлийн хяналтын даргын бизнес гээ биздээ. Хүрэлсүх харин ашгүй зогсоолоо. Хятадууд амьд адууг хил гарахаар нь гүйдэг гээд нүдийг нь амьдаар нь паялникдаж бна гэсэн. Энэ их нүглээ мөнгө улаан энэ хүмүүс яаж давах юм болдоо.
ENE MUU HUDUUNII ZERLEGUUDIG USTAGAVAL TAARNA.TER MAL MALLAJ CHADDAG HUGJILTEI ORONUUDAAS MALCHIDIG NI AVCHIRYAA.
HUDUUNIHON GEJ IIMERHUU,EH ORONGUI ZUVHUN MAL GEJ YARISAN ZERLEGUUD BAIDGIIN.
HUURHII HEDEN MORINUUDAA AVARAH YUMSAN ENE MUU HUJAA MONGOL GESEN ZERLEHUUDEES.
Batuulee hussan munguniihuu uchuuheneer ni ed nariig avch humuust taraagaach
байгаа бүх адууг нь энэ офшортонгууд худалдаж аваад монголдоо үлдээж буян үйлдээсэй билээдээ
Zurag, nertei ni TV eer gargah heregtei
ТЭР ЗОГСОЖ БАЙГАА НӨХДҮҮД НӨГӨӨ ХУЛГАЙЧУУД УУ.САЙН ХАРЖ ТАНЬЖ АВЦГААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ӨӨРСДИЙ НЬ ХЯТАДАД ЗАРАХ ЮМСАН.
энэ хашаанд байгаа адуу хулгайнх биш гэх баталгаа алга. /бараг л хулгайлсан адуунууд л байгаа даа/ тиймээс цагдаагийн байгууллагад хулгайд алдагдсан гэх бүртгэлтэй адууны бүртгэлийг тулгаж үзэх, адуугаа хулгайд алдсан гэх малчид ч ирж үзэх хэрэгтэй юм байна даа.
малаа зарая махаа гаргая гэх нь зөв байх лдаа ганцхан хилээр гаргаж байгаа нь Манайханд таалагдаагүй.Энэ манай хуультай л холбоотой.Одооноос амьд мал гаргахгүй нядалж гаргана гээд л тогтоол гаргачих тэгээд л болоо
Sain uu ene buhen ih evgui baina Hevlel medeelel tor zalgad hel chemee ch baihgui ezengui aild hulgaich orson um shig l baina
Nadaas 900 myngaar targan aduu avaarai
сайхан сэтгэлтэй мундаг эх оронч Монгол залуус байна. баяр хүргэе.Гэхдээ одооны хүмүүсийн ихэнх нь мөнгөний донтой боол болж дээ.Мөнгө л олж байвал улс орноо худалдахад ч бэлэн болж.Тиймээс хүн болох багаасаа гэдэг шиг хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд бүх шатны их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д зөв үзэл, хүмүүжилтэй сургаж өсгөхгүй бол ирээдэй их л бүрхэг байна шүү.Боловсролын сайд минь ээ.
одоо малаа ингэж байгаа хүмүүс удахгүй хүмүүсийг ингэх байлгүй . мөнгөнөөс болж толгойгүй юмнуудыг ил зарлаач
amjit huraaj diilehgyi aduun syregtei bolooroi.
ХЯТАДУУД ИРЭЭД МОНГОЛ ХҮНД НЭГ АДУУГ 1200000 ТӨГРӨГӨӨР ЮМУУ АВНА ГЭЭД МӨНГӨӨ ӨГЧИХДӨГ ЮМ ТЭД НЬ ХАМГИЙН ИХДЭЭД 500 МЯНГААР АВААД ГАРГАХ АСУУДЛЫГ ХАРИУЦДАГ ЮМ. МАЛЧИД БОЛ АДУУГАА ХУДАЛДАХ СОНИРХОЛТОЙ ОДОО ЭМНЭГ СУРГАНА ГЭДЭГ АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛСОН Ш ДЭЭ ХЯТАД МОТОЦИКЛЭЭР МАЛАА ХАРИУЛНА ГАНЦ ЧӨДРИЙН МОРИО СУРГАВАЛ СУРГАНА ЭМНЭГ СУРГАДАГ ШӨРМӨСТЭЙ ЗАЛУУС Ч БАЙХГҮЙ БОЛСОН. МАЛ НЯДАЛДАГ ҮЙЛДВЭР ГЭДГҮҮД Ь АДУУГ ХЯМД АВНА ХАРИН НААД 500-600 ЧИНЬ ОВОО ҮНЭ БАЙНА ЧЕНЖ БОЛ БҮР ДООШШОО ДОО. ИЙМД АДУУГАА ХЯТАДАД ӨГӨХ НЬ БУРУУ БИШЭЭ
Yamar humuustee holbogdoh ve? Utasnii dugaaraa yavuulaach??
Том жижиггүй Хятадуудын боол болоод дуусч дээ, Монголчууд
Буянт малаа хятадад өгч амьтныг тамалж, буянаа барж хар хятадыг тэжээж яах гээ вэ? Амьтан тамалсан нүгэл нь өөрт нь ирнэ дээ. Монгол хүнээ ч алдаж дээ. Өөрсдөө дотроосоо хулгай хийгээд гадагш гаргадаг монголын эсрэг монгол. Хятад хүн монголоос ухаантай байна. Иймээс хятад хөгжиж байна.
Хужаад биеэ үнэлэгч эр янханууд улам олшроод байх юмаа
ӨӨ ЗАЗА. МОНГОЛЫН БАРАГ БҮХ ЭД БАЯЛГА ХЯТАД ЭЗЭНТЭЙ БОЛСОНЫ БАТАЛГАА ЭНЭ БИШ ГЭЖ ҮҮ
САЙХАН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ ЗАЛУУЧУУД БАЙНА. ЯАГААД ЗАРАХГҮЙ ГЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ Ч ХЯТАДУУДАД ЗАРАХАД БЭЛЭН НОВШНУУД БАЙХ ЮМ ДАА
Yostoi hujaa nar tednii gar hol bolson mgl lalaruud oorsdiig n duhiig tsom shaah umsan