Дөрөвхөн настай хүү хятад эрийн гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ өдрүүдэд олныг цочирдуулаад байна. Нэг гэр бүлийн гурван гишүүнийг хүний санаанд оромгүй үйлдлээр харгислаж, хамгийн харамсалтай нь дөрөвхөн настай хүү энэ хэргийн золиос болж, амь насаа алдаад байгаа юм. Аймшигт энэ хэргийн мөрөөр дараах сурвалжлагийг бэлдлээ.
Л.Бат-Аюуш: Хятад эр манай хорооны түр оршин суугчдын нэг
Энэ хэрэг СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэнийг албаны эх сурвалжаас авсан юм. Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр тус хороог зорилоо. СХД-ийн 19 дүгээр хороо олны нэрлэдгээр 21 дүгээр хорооллын орчим байрлалаг юм байна. Тодруулбал, "Содон" хорооллын замын эсрэг талд тус хорооны нутаг дэвсгэр хамаардаг аж. Хорооны Засаг дарга Л.Бат-Аюушаас болсон хэрэг явдлын талаар тодруулав.
-Танай хороонд өнгөрөгч сарын 31-нд маш ноцтой хэрэг гарсан байна. Хорооны зүгээс энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ одоогийн байдлаар хэргийн мэдээллийг бүрдүүлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийнхан угаасаа шалгаж байгаа.
-Хэргийг БНХАУ-ын иргэн үйлдсэн гэсэн. Танай хороонд оршин суудаг байсан уу. Сэжигтний талаар хорооны Иргэний бүртгэлд ямар нэгэн мэдээлэл бий юу?
-Байгаа. Манай хороонд түр оршин суугч байсан юм билээ.
-Хохирогч эмэгтэй танай хорооных уу?
-Үгүй ээ. Манай хороонд бас л түр оршин суудаг хүн. Үндсэн хаяг нь СХД-ийн 26 дугаар хорооных.
-Хэргийг Хятад улсын иргэн үйлджээ. Ер нь танай хороонд хятадууд хэр олон оршин суудаг вэ?
-Байгаа байгаа. Манай хорооны Иргэний бүртгэлд байгаа мэдээллээр гадаадын 32 иргэн түр оршин суудаг гэсэн тоо бий.
"Хэрэг үйлдэгдсэн байр энэ байна"
Хорооны Засаг дарга бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Харин хэрэг чухам аль байранд үйлдэгдсэн талаар баттай эх сурвалжаас дараах мэдээллийг авсан юм. Энэ хэрэг СХД-ийн 19 дүгээр хорооны 8В байранд үйлдэгджээ. Ногоон алагтай, есөн давхар байрны нэгдүгээр орцонд аймшиг хэрэг гарчээ. Тус орцэы жижүүрээс хэргийг лавлалаа.
-Энэ байранд хэдхэн хоногийн өмнө харамсалтай хэрэг гарчээ. Дөрвөн настай хүү амь насаа алдаж, хоёр ч хүнийг заазуурдсан хэргийг БНХАУ-ын иргэн үйлдсэн талаар та сонссон уу?
-Тийм хэрэг гарсныг өчигдөр л сонссон. Сураг сонсох нь ээ, энэ байрыг түрээслэн суудаг байсан гэнэ лээ.
-Хохирогч уу?
-Хоёр хүүхэдтэй эмэгтэй байсан юм биш үү. Тэр хятад нь ч гэсэн энэ байранд байр түрээслэдэг байсан гэж сонссон.
-Хэрэг гардаг өдөр та ажил дээрээ байгаагүй юу. Өөр танд ямар мэдээлэл байна?
-Тэр өдөр би байгаагүй. Хүмүүсийн амнаас л сонссоноо ярилаа. Өөр надад мэдэх юм алга.
Хэргийг СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна
БНХАУ-ын иргэн дөрөвхөн настай хүүгийн аминд хүрч, хоёр ч хүнийг онц хэрцгий аргаар биед нь хүнд шарх учруулсан энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм. Хэргийн талаар СХД-ийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад "Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хохирогчийн ар гэрийнхний хувьд үнэхээр хүнд байдалд байгаа. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үнэхээр боломжгүй. Хэргийг нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. н.Гантулга байцаагч дээр энэ хэрэг шалгагдаж байгаа" гэсэн юм.
Хэрэг үйлдсэн этгээдийг Хорих 461 дүгээр ангид саатуулжээ
БНХАУ-ын иргэн Ө согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн юм. Мөн өөрийн дагавар хүү болох Монгол Улсын иргэн 13 настай Т-г гэмтээснийг ЦЕГ-аас албан ёсоор мэдээллээд байгаа юм. Тэгвэл уг хятад иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амь насанд хүрсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг заалтад 20-25 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.
С.Баяр
Сэтгэгдэл ( 6 )
Umhii hujaag tamlaj alaachee
Yu 20os 25 gej shuud alah heregtei sh de iim aimshigtai hereg hiisen hvmvvsiig shuud tsaazlah heregtei . ter 3han say hvn amtai gej yarih yamar hamaatai yum be.
Omhii hujaatai uah gej suudag bnaa omhii bogsolson hvvhnvvd
huuhduud ochnoon zolios bolj nhad ene huuli durem gargadag ene heden humuus haraal suuj bh yuma 4 hon nastai huuhed yugaa medeh bilee dee ene huuhduudiig tor zasag hamgaalahgui yum bol hen hamgaalah yum be neg yum hiimeer yum tsaaziin yltai oron bolmoor yum ergeed hetsuu yum be or owdoj bna
Улсын бодлогын золиос! Ямар харамсмаар юм бэ? Амьдрал ядуу ч ухамсар дээшлүүлэх суртал хийхгүй байгаа төрийн буруу. Өөрсдөө ч мэдэхгүй зүйлээ яаж ч хийх билээ. Элэг эмтэрч өр өмөрнөм.
улс хүүхдээ халамжлахгүй бол хүүхдүүд үрэгдсээр л байх болно. Ийм галзуу хүн хаа сайгүй л байгаа. Хүүхэд хамгаалал. Халамжийн байгууллага Монголд байхгүй ажлаа хийдэггүй.Улс дэмждэггүй. Мөнгө өглөггүй. Хууль нь үйлчилдэггүй. Монгол хүүхэд хэнд ч хэрэггүй Угаасаа Мөхөх гэж байгаа ард түмэн шүү дээ.