Солонгос ковер дууны тэмцээний ялагчид тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Жил бүр зохион байгуулдаг “K-POP & Cover Dance” тэмцээн амжилттай болж, ялагчдаа тодруулжээ. Тэмцээнд Соёл урлагийн их сургуулийн оюутан Ё.Дамчаабадгар бүжгээр тэргүүн байр эзлэж, МУИС-ийн GG хамтлаг бүжгээр хоёрдугаар байр, Сити их сургуулийн Г.Маргад дуугаар гуравдугаар байр, Дархан хотын “Од” сургуулийн ICE BOX хамтлаг бүжгээр дөрөвдүгээр байр, ШУТИС-ийн DANIELS хамтлаг бүжгээр тавдугаар байр, тусгай байранд МУИС-ийн Б.Тольтгилбэр тус тус шалгарчээ.

“Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч Ерөнхий захирал Гүон Иг Сон нь тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү тэмцээнээ цаашид уламжлалын дагуу жил бүр зохион байгуулахаас гадна мөн өөр олон тэмцээнүүд зохиох болно гэж дурдлаа.

Тэмцээнийг “Ай Эйч Си” компани долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж. 

О.Анир

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
udgan(58.123.139.239) 2017 оны 01 сарын 04

omhii solongosuudiig duuraigad omhii kimchii unerteed yavchihlaa

0  |  0
Монгол(107.77.76.24) 2017 оны 01 сарын 03

Солонгосууд дуу бужгээр хуртэл ооиигоо сурталчлаад залуу уеииг солонгос сэтгэхуитэи болгочих юмаа

0  |  0
Top