ДОРНОД: Баянхошууны боомт оны өмнө хаагдаад өнөөг хүртэл нээгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 04

Дорнод аймгийн Халх голын сумын Баянхошуу боомтоор Петрочайна Дачин Тамсаг  газрын тосоо урагш гаргадаг. Гэтэл өчигдрөөс эхлэн Хятадын талаас боомтоо хаасан гэх мэдээлэл ирсэн юм. Бид үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Гаалийн газартай утсаар холбогдоход “Хятадын талаас он гарснаас хойш хилээ нээгээгүй байгаа. Хил хаах, нээх асуудлыг хоёр улсын хилийн тухай хуулийн тодорхой хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж, хамтарсан гэрээ хэлэлцээр байгуулж байж гүйцэтгэдэг. Одоогоор энэхүү гэрээ хийгдээгүй байгаа учраас албан ёсоор нээгээгүй, хүлээж байна. Монголын талын хилийн боомт бол хэвийн ажиллаж байгаа”гэх хариултыг өглөө.

Бид цаг тухай бүрт нь энэ асуудлаар дахин мэдээллэх болно. 

О.Анир

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haalttai bsan ni dee(202.131.250.130) 2017 оны 01 сарын 04

Spirt opj ipehgvi zalyychyyd hopdoj vhgvi hed honog bitgii hel jileer haaval taarna

0  |  0
зочин(202.9.40.158) 2017 оны 01 сарын 04

Хужаахэрэггуй гедег биздее

0  |  0
Top