МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар академич Д.Рэгдэлийг томилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

 БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь тушаал гаргаж МУИС-ийн  Удирдах зөвлөлийн даргаар нь ШУА-ийн ерөнхийлөгч,  академич Д.Рэгдэлийг томилсон байна. Мөн Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэгийг томилжээ.

Д.Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалсан байна.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top