ӨМНӨГОВЬ: Өвөрмонголд болсон ”Тэмээчдийн баяр”-т 45 тэмээчин оролцлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын хойд хошуунд зохион байгуулагдсан “Тэмээчдийн баярт” Өмнөговьчууд амжилттай оролцсон байна. Энэ сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулсан тэмээчдийн баярт аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй тэмээчид оролцож, бурантаг томох тэмцээний тэргүүн байрт Баян-Овоо сумын харьяат Д.Мөнхцэцэг, дэд тэргүүн байрт М.Насан харин “Сайхан хос”-ын тэмцээнд О.Цогбадрах, М.Баярмаа нар дэд тэргүүн байрт шалгарчээ.

Мөн энэ үеэр тэмээн поло, уралдааныг амжилттай зохион байгуулсан байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top