МУГЖ У.Батбаатар фэйсбүүк дэх хүмүүсийн сэтгэгдлийг уншихаас эмээж байжээ

2017 оны 01 сарын 06

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз дэлгэцийн олон сайхан бүтээлд дүр бүтээж олны хүндэтгэлийг хүлээсэн СТА жүжигчин У.Батбаатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойгоор буюу 2016.12-28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. 

Хамгийн анх 26-ны орой “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго анх утсаар дуулгаж баяр хүргэхэд чихэндээ итгээгүй аж. Харин маргааш нь албаны хүмүүс утасдаж шагналаа гардаж авах цагийг нь хэлжээ. 

Энэ тухай У.Батбаатар:

-Эхэндээ фэйсбүүк хуудсанд минь хүмүүс юу бичиж байгаа бол гэж эмээгээд уншиж чадаагүй. Дараа нь хүмүүсийн намайг маш их дэмжиж, урам өгсөн сэтгэгдлийг уншсан. Үзэгчид миний авьяасыг үнэлдэг юм байна. Их баярласан. Одоо ч тэр сэтгэл хөдлөл, баяраа дарж чадахгүй л явна.

Ижий, аав минь бурхны оронд буй. Шагналаа гардсаны дараа “Хацар дээрээ ганцхан үнсүүлэх сэн” л гэж боддог юм билээ. Намайг их сургууль төгссөний дараахан аав минь бурхан болсон юм. Харин ээж маань намайг энэ шагналыг авахыг их удаан хүлээсэн дээ хэмээн "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

Дээр өгүүлснээс үзвэл их мөрөн дөлгөөн гэх лугаа юутай сайхан даруу зан бэ. Тэрээр эл үгээрээ олигтой хийсэн бүтээсэн зүйлгүй байж шагналд дурлаж, хөл алдагсдыг харин ч нэг ичээж орхив. 

Түүний урлагийн амьдрал тийм ч амжилттай эхэлсэнгүй. Юу гэвээс кино драмын ангид шалгалт өгөхдөө ур чадварын шалгалтад тэнцсэн боловч ерөнхий эрдмийнхэд нь унаж байсан аж. Сэтгэлээр унаад явж байсан түүнийг Г.Доржсамбуу агсан нэгэн зурвас өгч Хүүхэд, залуучуудын театр луу явуулснаар Ж.Жанчивдорж агсанд шавь орж дагалдан жүжигчнээр ажилласан  гэдэг. 

Ингээд хоёр жилийн дараа дахин шалгуулж тэнцжээ. 

Энд заяаны ханьтайгаа учирсан бөгөөд гэргийг нь Ж.Эрдэнэчимэг гэх нүүр хувиргагч мэргэжилтэй бүсгүй бий. Тэд одоо гурван хүүхэд, таван ач зээтэй өнөр гэр бүл болсон агаад том хүү Б.Анхбаярыг үзэгчид андахгүй. 

Г.Золбоот, У.Батбаатар нар 1990-ээд оны хүнд үед кино урлагт тэсч үлдсэн цөөхөн жүжигчдийн тоонд багтдагаараа бахархдаг. Байр саваа барьцаанд тавиад ч болов уран бүтээлээ хийсэн тэдний зүтгэлээр кино урлаг өдий зэрэгт хүрч өнөөдөртэй золгосон гэхэд хилсдэхгүй биз ээ.  

Тиймдээ ч шагнал гардах үеэр өөрийн анд, найз СТА жүжигчин Г.Золбоотыг МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаагаасай гэж хүсэж буйгаа хэлсэн юм.  

У.Маргад

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхёоёл(66.181.161.41) 2021 оны 03 сарын 04

ulaandorvoljin kinondeer minii bogsruu shaasan teriig bodhoor ter kinog uzmeergu sanagdjiin uzen ydjiin naad jujigching chin\n

0  |  0
Tuya(202.21.106.118) 2017 оны 04 сарын 01

onoson sagnal bolson zolbootod bash tohirson suu ene 2 too amjilt

0  |  0
zochin(202.179.11.10) 2017 оны 01 сарын 11

sain chadwarlag jyjigvhin nydee olson shagnal

0  |  0
Цээлээ(150.129.140.241) 2017 оны 01 сарын 06

Үнэхээрийн мундаг миний хүндэлж явдаг жүжигчин дээ

0  |  0
demjigch(103.9.90.130) 2017 оны 01 сарын 06

202.179.24.247 ] zunduu aimar yum bichsen gej hudal bicheed yahav dee, ene jujigchind hvnd muugaar bichigdhe zuil bhgui gej bodoj bna, harin ch avah tsagaasaa neleed oroi avch bna . uuriiguu meddeg l hvn uchraas daruu shan yarisan bna, hiisen yumtai heleh ch vgtei sain jujigchin shuu, dund veiinhnii dundaas bas l dursagdaj tuuhend bichigdh jujigchid dee Zolboot ene 2.....Huud ni ch gesen ih ireedui bgaa gej boddog, mash sain jujigchin shuu dee...Odo Zolboot l gaviyataa avchbal zvgeersen dee, tur zasag medej l bgaa bh gej naidaj bna daa.........

0  |  0
Zochin(76.16.174.6) 2017 оны 01 сарын 06

Sain jujigchin shuu dee.Hain ch oroitoj avch bgaa um bn.Amjilt huseye.Ataarhuu teneguudiin zarim muu energytei commentiig unshihiin hereg yu baina.Amjilt amjilt .Ardiin jujigchin bolooroi!!

0  |  0
zochin(202.179.24.247) 2017 оны 01 сарын 05

Uuriiguu meddeg bolohoor unshaagui yum bna ldaa Aimaar yum zunduu l bichsen bsa shuu

0  |  0
үзэгч(202.21.106.123) 2017 оны 01 сарын 05

Сайхан уран бүтээлч шүү.та.Улам олон уран бүтээл туурвихыг хүсье! Та бол жинхэнэ гавъяат аа.яагаад гэхээр хийсэн бүтээсэн үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн олон сайхан дүр бүтээл тань танд үүнийг авч ирсээн.

0  |  0
Top