Жорж Майклыг амиа хорлосон хэмээн “хайрт” нь өгүүлжээ

2017 оны 01 сарын 06

Британийн алдарт дуучин, талийгаач Жорж Майклын хайрт Фади Фаваза өөрийн твиттер хуудсанд дуучны үхлийн тухай бичсэн байна. Алдарт дуучин эр сүүлийн жилүүдэд “үхэх гэсэн ганцхан хүсэлтэй” байсан бөгөөд амиа хорлосон гэжээ. Харин дуучны үхлийн шалтгаан одоог хүртэл тодроогүй байгаа хэмээн  NME-д мэдээлжээ.

“Би Жоржийнд явж очоод, түүнийг орон дотроо нас барсан байхыг олсон. Тэр аль хэдийнээс л үхэхийг хүсэн, хэд хэдэн удаа оролдлого хийж байсан нь биеллээ олсон бололтой. Бид бие биедээ хайртай байсан бөгөөд бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг байсан” гэж Фади бичсэн байна.

 

 

Алдарт поп дуучны үхэлтэй холбоотой элдэв цуу яриа өнөөг хүртэл тасралтгүй явсаар байгаа аж. Нэгэн үл мэдэх эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Майкл өөрийн хайртыгаа аль хэдийнээс эхлэн “хууран мэхлэгч” хэмээн тооцож, сүүлийн жил хагас гаруй хугацаанд тэд бараг харилцаагүй байсан гэжээ.

 

 

Харин өөр нэгэн эх сурвалж Жорж, Фади хоёрыг сүүлийн өдөр хүртэл ойр дотно харилцаатай хэвээр байсан гээд, дуучин эрийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байх магадлалтай талаар өгүүлсэн байна.

Дашрамд дурдахад, алдарт дуучин Жорж Майкл 2016 оны 12-р сарын 25-нд 54 насандаа таалал төгссөн билээ. 

 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.55.180.186) 2017 оны 01 сарын 07

Yamar haramsaltai yum be hairan saihan duuchin......

0  |  0
Top