Дууны хурдаас тав дахин хурдан онгоц бүтээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 06

АНУ-ын Батлан хамгаалах яам дууны хурдаас тав дахин хурдан зөөгч пуужин бүтээх ажилд 147.3 сая ам.доллар зарцуулахаар болжээ. “Mach 5 Tactical Boost Glide” гэж нэрлэсэн уг төслийг Батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх шинжлэх ухаан, туршилтын төв гүйцэтгэх юм байна. Одоогийн байдлаар, дуунаас тав дахин хурдан онгоц бүтээх төслийг ОХУ, АНУ, БНХАУ гэсэн гурван улс хэрэгжүүлж буй. Эднээс АНУ арай түрүүлж яваа бөгөөд тойрог замаас байлдааны ажиллагаанд оролцох зориулалттай аппарат бүтээх “Falcon & X-37” төслийг эхлүүлсэн туршлага нь дуунаас хурдан онгоц бүтээх ажилд нь ихээхэн хэрэг болж байгаа аж.   

 

С.Төгөлдөр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top