ДАРХАН-УУЛ: Нөөцийн өвсийг 3500 төгрөгөөр малчдад худалдан

2017 оны 01 сарын 07

2016 оны мал, тэжээвэр амьтны тооллогод 323,6 мянган толгой мал тооллогдсон бөгөөд хонин толгойд шилжүүлсэнээр 660,1 мян.толгой малөвөлжиж хаваржина. Үүний 0,09 мянган тэмээ, 16,9 мянган адуу, 48,9 мянган үхэр, 161,9 мянган хонь, 95,8 мянган ямаа тооллогдож, 12 хувь буюу 35317 толгой малаар нэмэгдэн 5 төрөл дээрээ өссөн байна. 

Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 21.4 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд дээрхи нөөцөөс 7 тн хивэгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгов. Мөн нөөцөд 3,825,000 төгрөгийн шатахуунаас Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр 1,790,0 мянган төгрөгийн шатахуун, 400 ширхэг, элгэвч, нэмнээ, 90 ширхэг бээлий мөн Удирдлагуудын холбогдох утасны жагсаалт, Аймгийн Улаан загалмайн хорооноос 20 боодол ахуйн хэрэглээний эд зүйлс, 7 хоногийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонин тараасан байна.

Хонгор, Орхон, Шарын гол сумын малчдын гар дээр бэлтгэсэн нийт 2957 гулууз буюу нийт 83,2 тн мах нөөцөлсөн байна. Үүнд: 2,5 тн адууны мах, 14,4 тн үхрийн мах, 41 тн хонины мах, 25,3 тн ямааны мах байна.

100 тонн өвс, ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахад байгаа өвсний хорогдлыг тооцож, 4600 боодол өвсийг Аймгийн өвөлжилтийн комиссын хурлын шийдвэрээр сумдад хуваарь гаргаж 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тараах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Үүнд:  Дархан сум 1000 боодол

  •     Орхон сум 1000 боодол
  •     Шарын гол сум 1000 боодол
  •     Хонгор сум 1600 боодол өвсний нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр малчдад худалдан борлуулах ажлыг зохион байгуулан судалгааг сумдын МЭҮТ дээр авч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top