Монгол жүжигчдийн зурагтай анхны хуанли

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

Одоогоос 17 жилийн өмнө МУГЖ Н.Батцэцэг урлагийн ертөнцийн нэр хүндтэй эрхмүүдийн зургаар календарь гаргаж байжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Уг нь би өөрийгөө хамгийн сүүлд буюу 12 дугаар сард тавьсан байсан чинь Н.Сувд эгчийн төрсөн өдөр 12 дугаар сард тохиодог болохоор нь тэр сард нь өөрийнх нь зураг гарч байг гээд сольчихсон юм. Энэ календарь жаахан "жунгаа" төрхтэй болсон ч жүжигчдийн маань зурагтай хуанли дахиж нэг их гараагүй ээ. Орон зайгаа морь, модель, бөхчүүдэд алдчихсан ...” гэсэн байна.

2000 онд хэвлэгдэж байсан энэхүү хуанли магадгүй Монголын алдар цуутай жүжигчдийг багтаасан анхны бүтээл байж болох юм.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top