Үзэсгэлэнд очиж цахилгаан халаагууртай танилцаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Засгийн газраас шөнийн тарифийг тэглэж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур авч хэрэглэх нь утаа багасах, нөгөөтэйгүүр иргэдэд эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж буй юм. Өнөөдөр 12.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд олон төрлийн цахилгаан халаагуур үйлдвэрлэгчид оролцож халаагуураа танилцуулах, худалдан борлуулах юм. Иргэд үзэсгэлэнд оролцож халаагуур сонгон авах боломж нээлттэй юм байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, цахилгаан халаагууртай танилцах ажээ.

Т.Амараа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top