Сурагчдын амралт дуусахын өмнө зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо

2017 оны 01 сарын 10

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ. Уг албан тоотын хариуг хотын дарга өнөөдөр хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хүргүүлсэн хариуд нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаа дурьдаад энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа товч танилцуулсан байна. Мөн БСШУС-ын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх тул амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо. Нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байна хэмээн дурьджээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлгэрмаа(112.72.12.85) 2017 оны 01 сарын 10

Хотын 1-10р ангийн сурагчдыг өвлийн 1, 2 сард амраадаг шинэ системтэй болъё оо. 1, 2 сард ханиад томуу, хатгаа их, утаа угаартай, өглөө оройдоо харанхуй, хальтиргаа гулгаатай гээд хүүхдэд хэцүү. Зуны 6 сарыг албан ёсоор хичээлийн сар болгож 7, 8 сард амрааж байя аа. Байнга л элдэв хэрэггүй юман дээх шинэчлэл гэж явдаг юм байж ийм хэрэгтэй зүйлийг хийе ээ. Жишээ нь манай 2 хүүхэд өвлийн амралтаараа хөдөө явчихдаг. Энд хотод байх маш дургүй. Тэнд утаанаас хол агаарт өвөө эмээ дээрээ байх дуртай. Өдөржин л гадаа тоглодог гэсэн. Хотод тэгэх боломж бхгүй шүү дээ. Адаглаад тоглоомын талбайгүй юм чин

0  |  0
human(202.9.43.72) 2017 оны 01 сарын 10

Tiimshy utaagaar ugaartaj bhd sungasan n deer!!!

0  |  0
будааа(202.126.89.171) 2017 оны 01 сарын 10

их утааны үеэр сунгасан нь дээр

0  |  0
Top