АНУ-ын иргэнийг ТЕГ шалгаж байна

2017 оны 01 сарын 10

Тэсрэх бөмбөгний асуудлаар АНУ-ын иргэнийг ТЕГ-т шалгаж эхэллээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Централ тауэр” төвийн 15-р давхарт гадаадын иргэн тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Энэ мэдээллийг цагдаагийнхан шалгасан байна. Тодруулбал, тус төвд байрлах оффист Дани улсын иргэн нэвтрэх гэсэн боловч оруулаагүй тул дэлбэлнэ шүү хэмээн заналхийлсэн хэмээн дуудлага өгсөн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид холбогдох албаны хүмүүстэй үзлэг явуулсан байна. Гэтэл тэсрэх бөмбөг олдоогүй буюу уг мэдээлэл тогтоогдоогүй аж. Тиймээс мэдээллийг өгсөн гэх 51 настай АНУ-ын иргэнийг ТЕГ-т шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Новш(81.247.156.157) 2017 оны 01 сарын 10

Наад америк Новш хэргээр тохуурхаж цаанаасаа туршиж БАЙГАА юм .. Америк бол жинхэнэ терористууд шуу.. Дандаа нууцаар санхуужуулдаг.. Орост МОНГО байхгуй

0  |  0
Top