Казиногийн хуулиар Ажлын хэсэг байгуулав

2017 оны 01 сарын 11

ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.01.10/ болж, Казино байгуулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд ахалж, Н.Учрал нарын гишүүдийг багтаахаар боллоо.

Өмнөх парламентын үед Засгийн газраас Казино байгуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байжээ. Тиймээс энэ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж буй аж.

Казино байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д 2015 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Түүнд тусгаснаар хоёр ч казино байгуулахаар заасан. Казиногоор зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлэх эрхтэй байхаар томъёолсон.

Казино байгуулсан нөхцөлд жилд улсын төсөвт 74-130 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог тухайн үед гаргасан байв.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(107.170.166.118) 2017 оны 01 сарын 13

Учрал бол харин гайгүй хүн шүү Казино дээр бол нилээн ул суурьтай хандаж байгаа нь харагдаж байна лай ер нь Залуу хүмүүсийг нь сонгох улс эрх орон ард түмэнд ийм л их ашиг тустай юм байна даа

0  |  0
Zochin(178.62.6.233) 2017 оны 01 сарын 13

ene Ulsiin ix hurliin gishuudees Uchral geed zaluu ix medlegtei bolowsroltoi hun bn ih l zuil hiij bn daa amjilt

0  |  0
Зочин(198.211.121.79) 2017 оны 01 сарын 13

Казино гэдэг тоглоом бишээ Учрал харин сайн бодож хийж байгаа нь илт харагдаж байна шүү

0  |  0
Зочин(103.9.89.18) 2017 оны 01 сарын 13

казино гэдэг тоглоом биш энэ сайн улс суурьтай судалсан нь дээрээ

0  |  0
Үнэн(103.57.94.109) 2017 оны 01 сарын 10

Удахгүй янхны газар, хар тамхины газар байгуулна биз. Тэгээд олон тэрбумыг татвараар олж баяжих юм байна л даа. Улс орон хөлөөрөө толгой хийж байна. Энэ Учрал гэж гишүүн байдаг юм уу? Бас л нэг казиночин байж дээ. Ийм ёс суртахуун нь уначихсан мөнгө бодоохоос өөргүй залуус олширсонд харамсаж байна.

0  |  0
Top