Трамп тангараг өргөх ёслолын ажиллагаагаа 60 жилийн туршлагатай эрхмээр хөтлүүлэхээс татгалзав

2017 оны 01 сарын 11

60 жилийн түүхэндээ анх удаа Вашингтоны сенатчидтай холбоотой тангараг өргөх үйл ажиллагааны хөтлөгчөөр ажиллаж байсан Чарли Бротмэн энэ удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй нь.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп 89 настнаар үйл ажиллагааг хөтлүүлэхээс татгалзсан байна.

1957 онд АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч Двайт Эйзенховерын тангараг өргөх ёслолоос хойш бүхий л ёслолын хөтлөгчөөр ажилласан Бротмэнийг энэ шийдвэр цочирдуулжээ.

Тэрээр СNN-ий сэтгүүлчид “Цахим шуудангаар ирсэн захиаг уншаад амьдралдаа анх удаа цочирдлоо. Мухаммед Али гэдэс рүү цохих шиг л санагдсан” хэмээн ярьсан байна.

60 жил энэ ажлыг хийсэн Чарли Трампын багийнхнаас ирсэн е-мэйлийг уншиж байхдаа амиа хорломоор санагдсанаа нуусангүй.

Мөн тэрээр 1962 онд үүсгэн байгуулагдаж 1971 онд Техас руу нүүлгэн шилжүүлсэн франчайзингийн клубын нээлтэнд хөтлөгчөөр ажилласан юм.

Трампын баг түүний оронд 58 настай радиогийн хөтлөгч Стив Рэйг сонгожээ. 

Чарли “Рэй Трампын улс төрийн бодлогыг дэмждэг болохоор миний оронд сонгогдсон байх. Энэ ер бусын гайхалтай ажлыг хийж чадна гэдэгт итгэж байна” гээд түүнд амжилт хүсэв.

Харин Трампын хэвлэлийн төлөөлөгч Борис Эпштэйн өмнө нь энэ нэр хүндтэй ажлыг хийдэг байсан хүн чөлөөндөө гарсан. Гэхдээ тэр эрхэмд хүндэт суудлын урилга бэлэглэсэн хэмээжээ.

Бротмэн үйл ажиллагаанд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

У.Маргад

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top