Хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж эхэллээ...

2017 оны 01 сарын 11

Сүүлийн хэдэн жилийн турш өвөл болохоор л нийслэлчүүдийн “шүдний өвчин” болдог утааны асуудал яригдсаар, олон тэрбумыг зарлагадсаар шийдэгдэж чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ. Тэгвэл шинээр сонгогдсон нийслэлийн удирдлагууд энэ тал дээр дорвитой, барьцтай ажил хийхээр шийдсэн бололтой.

Хэд хоногийн өмнө цахилгааны шөнийн тарифыг тэглэн, халаагуур хэрэглэдэг айлуудад ихээхэн боломж олгосон. Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан, халаагуур, шахмал түлшээр иргэдээ хангахыг зорьж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга Сундуйн Батболд өчигдөр “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу  зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм байна. 

Энэ захирамжтай холбоотойгоор хүмүүсийн санаа бодол талцсан байдалтай харагдана. Зарим нь ийм зоригтой алхам хийх цаг нь болсон гэж үзэж байгаа бол, нөгөө хэсэг нь Үндсэн хуульд тусгагдсан хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэж үзэж байгаа бололтой. Ямартай ч, нийт Монгол даяар бус, зөвхөн Нийслэлийн хэмжээнд шилжин ирэх явдлыг нэг жилийн хугацаатай хориглох захирамж гарчээ.

Улс орны удирдлага, эрх баригчдын хангалтгүй үйл ажиллагааны улмаас ард иргэдийн амьдралаа залгуулах ажлын байр хомсдон, ажилгүйдэл ихэссээр байгаа билээ. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэгчээр дээд удирдлагууд хоорондоо амбицлан, сандал ширээгээ булаацалдахаас хэтрэхгүй байх хоорондуур ард иргэдийн амьдрал улам доройтон, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөсөөр байна. Яг л нөгөө архичин, дампуу эцэг эхтэй айлын хүүхдүүд шиг.

Тогтсон тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй хүмүүс өвлийн ид хүйтэнд түлээ нүүрсээ ямар мөнгөөр худалдан авах билээ. Ингээд тэд осгож үхэхгүйн тулд шатааж болох юу л байна, тэр бүгдийг түлэн элдэв найрлагатай утаагаар агаарыг бохирдуулсаар байгаа. Энд тэдний буруу ч бас 100% биш юм.

Гуравхан сая хүнийг “гуйлгачин” гэдэг үгийг марттал нь сайхан амьдруулах боломж уг нь манай оронд байж л байгаа. Гэвч эрх баригчдад сэтгэл дутсаны улмаас ард иргэдийн амьдрал ийм хэмжээнд хүрчээ.  Улс орны ажил үйлс зөв голдрилдоо орохгүй байгаагийн уршгаар монголчууд тал мэт уужим газар нутагтай атлаа ганц утаат хонхортоо бөөгнөрөн угаартаж, хөрсөн дороо асар их баялагтай атлаа “алтан дээр сандайлсан гуйлгачин” гэмээр ядуу амьдарч байна.

Үндсэн хуульд газрын хөрсөн дор орших ашигт малтмал баялаг нь бүх ард түмний өмч гэж заасан атлаа цөөн тооны хэдхэн олигархиуд лиценз эзэмшин, хагартлаа баяжиж байх жишээний. Норвеги улс гэхэд, уул уурхайгаа төр нь бүтэн хариуцан, олсон орлогоо санд төвлөрүүлж ард түмэндээ ашиг хувааж өгдөг гэнэ. Тийм ч учраас энэ орны ард иргэдийн амьдрал үлгэр жишээ болохуйц элбэг хангалуун, аз жаргалтай байдаг бололтой. Бид зөв голдрилоор явж чадвал ийм түвшинд хүрэхэд асуудалгүй биз ээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан ингэж ярьжээ. Эндээс харахад, зөв өнцгөөс нь асуудлыг шийдчихээр хэд хэдэн гаргалгаа харагдаж байна. Хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж эхэллээ...

 

 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bars(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

ter hugtsaand yaduural haimar shataah

0  |  0
SS(202.131.249.202) 2017 оны 01 сарын 11

МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
Зочин(203.91.118.180) 2017 оны 01 сарын 11

Энэ засаг ч утааны талаар дуугарч байна аа. Өмнөх засаг юу хийсэн мэдэгдэхгүй 4 жил өнгөрсөн дөө. Утаагүй болгох мөнгийг идсэн байх даа.

0  |  0
oyuntsetseg(202.70.46.238) 2017 оны 01 сарын 10

ali ert iim shiidwer heregtei bj gehde ail urhiin bolomj hariltsan adilgui tsahigaanii mungu tulj chadahgui ail urh zundu bga ene arga tur zuuriin amisgaa darah arga bn hamgiin sn shiidwer bol oron suutsjuulah eneiig l nen terguund shiideh heregtei bn nishiin ailuudiin gazraar bair ugnu gj yria bsn yu bolson be

0  |  0
Top