Д.Өнөртөгс: Ослуудыг эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлээр шалгаж байгаа

2017 оны 01 сарын 11

Шинэ он гараад удаагүй байтал төмөр замын осол таван иргэний амийг авч оджээ. Энэ талаар нууцалж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч Төмөр зам дахь цагдаагийн газрын ахлах байцаагч Д.Өнөртөгс нээлттэй мэдээлэл өгч байлаа. Түүнээс гарсан ослуудын талаар тодруулахад:

-       Эхний осол 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний 08.45 минутанд Говь-Сүмбэр аймагт галт тэрэгний ажилтан болох 20 гаруй настай залуу байжээ. Туслах найруулагч залуу галт тэрэгний зүтгүүр залгах үедээ дунд хавчуулагдан нас барсан.

 

-       Удаах осол нэгдүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд болжээ. Иргэн Л зам даган алхаж яваад галт тэрэгний толгой хэсгийн шатыг мөргөж амь насаа алджээ.

 

-       Нэгдүгээр сарын 7-ны өдөр 17-21 насны хоёр эмэгтэй дайруулж газар дээрээ нас баржээ. Хохирогч эмэгтэйчүүд чихэвчтэй, хоёр малгай давхарлан өмссөн байжээ. Галт тэрэг дуут дохио өгөхөд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гаран дайруулсан гэв.

 

-       Нэгдүгээр сарын 8-ны өдөр Амгалан өртөө-Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлжээ. Одоогоор биеийн байдал маш хүнд байна.

 

-       Өмнөх ослоос нэг өдрийн дараа буюу нэгдүгээр сарын 9-ний өдрийн 13.30 цаг орчимд УБТЗ-ын Толгойт өртөөнд Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний замд 52 настай, вагоны найруулагч хоёр суудлын галт тэргийг холбох үедээ дунд нь хавчуулагдан нас баржээ.

Төмөр замын цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ

Гарсан ослуудыг Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйл ангиар шалгаж байгаа юм байна. Энэ талаар Д.Өнөртөгс “Аюулгүй байдал хангаагүйгээс болсон эсэх талаар одоогоор мэдээлэл хийх боломжгүй. Шалгалт дууссаны дараа тодорхой дүгнэлт гарна.  Галт тэрэг автомашин шиг шууд зогсдоггүй. 800-1000 км зам туулж байж зогсдог.  Өнгөрөгч оны байдлаар галт тэргэнд шүргэж, дайруулж амиа алдсан 13 ослын тохиолдол бий. Цөөн хэд нь золгүй явдал боловч ихэнхи нь согтуудаа эсвэл амиа хорлох гэсэн үйлдэл байдаг” гэв.

 

Иргэдийн анхааралд:

Сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэдэг. Гэвч иргэд маань төмөр замын аюултай бүсийн талаар мэдлэг, мэдээлэл багатай байна. Тохиолдож болох эрсдлээс сэргийлэснээр та бүхэн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохоос хамгаалж чадах юм. Ингээд Төмөр замын цагдаагийн газраас мэдээллэсэн сэрэмжлэгийг хүргэе.

-       Иргэд та бүхэн төмөр замын аюултай бүсэд нэвтрэхгүй байх хэрэгтэй.

-       Зайлшгүй нэвтрэх шаардлагатай тохиолдолд зориулалтын гарц, гармаар гараарай.

-       Гарц, гарамтай гарцаар нэвтэрч байхдаа ч тухайн үед явж буй галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар ажиглаж нэвтрэх.

-       Төмөр замыг дагаж алхахгүй байх. Хүмүүс их дагаж алхдаг. Алхасны улмаас галт тэрэгний хүчтэй эрчинд хийсэн, унаж бэртэх аюултай.

-       Малаа төмөр замын аюултай бүс рүү бэлчээхгүй байх. Үүнээс болж малчин болон мал дайрагдах аюултай.

Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗАМЧИН(202.179.23.29) 2017 оны 01 сарын 11

ПДМС-ЫН ОСОЛ БОЛ ШУУД УДИРДЛАГУУДЫН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛСОН ХҮН АМЬНЫ ХЭРЭГ.АЖИЛЧДАА ДАНДАА ДАРАМТАЛДАГ ЮМ Л БОЛ АРД ЧИНЬ АСААЛТТАЙ ТАНК БАЙНА ОРНЫ ХҮН ЧИНЬ БЭЛЭН ШҮҮ ГЭЖ АЙЛГАЖ ДАРАМТАЛДАГ БОЛЧИХОЖ.ТУРШЛАГА МУУТАЙ ЗАЛУУЧУУДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ АХМАДУУДЫ НЬ ХАЛЖ БҮГДИЙ НЬ ЗАЛУУ БОЛГОЧИХВОЛ АЖИЛ СААДГҮЙ ЯВАГДАХ ЮМ ШИГ БОДДОГ БОЛЧИХОЖ ДЭЭ.ХҮМҮҮС АЖИЛ ХИЙСЭН Л БОЛЖ БАЙВАЛ БАРАВ ГЭГЧЭЭР Л АЖИЛЛАСАН БОЛЖ ӨДӨР ХОНОГЫГ ӨНГӨРӨӨХӨӨС БИШ ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАХ ХҮНГҮЙ БОЛЖ БАЙНА.МӨН ДЭЭР НЬ БУУНЫ НОХОЙ ГЭГЧДИЙН ҮГЭЭР ЭНЭ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАЖ БАЙГААГААС ХҮМҮҮСТ ИТГЭЛ НАЙДВАР ҮГҮЙ НАЙРСАГ ХАМТ ОЛОНГҮЙ БОЛСО

0  |  0
Top