“Гаалийн тухай хууль”-ийн төсөлд санал боловсруулан ГЕГ-ын хуулийн хэлтэст хүргүүлэв

2017 оны 01 сарын 11

Гаалийн Ерөнхий Газрын даргын 2016 оны А/61 тоот тушаалаар “Гаалийн тухай хууль” –ийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, гаалийн байгууллагуудын хэмжээнд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн санал авах ажил зохион байгуулагдаж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь Гаалийн газар Эрсдэлийн удирдлага, статистик, мэдээлэл технологийн албаны дарга Д.Энхбаяраар ахлуулсан 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж, нийт төрийн албан хаагч нараас санал авч, нэгтгэн, дүн шинжилгээ, судалгаа хийн ажиллаж байна.

15943338 1358727437526116 1937475398 o 1 - Copy                                                                                                                                                                                                                                       Ажлын Ажлын хэсэг нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 6 алба болон АБТАМЭ, Интердесижн, Монгол транс, Техник Импорт, Туушин, Материал Импекс зэрэг Гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа 15 Гаалийн ахлах байцаагч, 36 Гаалийн улсын байцаагч нартай уулзан, санал хүсэлт авах, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлуудыг зохион байгуулав. Мөн гарсан санал хүсэлтийг нэгтгэн, судалгаа дүн шинжилгээ хийж, 2008 оны гаалийн хуулиудад тулгуурлан төслийн хэмжээний нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулан, өмнө хийгдэж байсан саналтай нэгтгэн, газрын удирдлагад танилцуулан, Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүлэв.

15942891 1358727427526117 442078598 o - Copy

15942823 562329723960927 1303916557 o - Copy

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За больё(202.9.41.255) 2017 оны 01 сарын 12

Үндсэн чиг үүргийн ажлаа хийгээд үүнийгээ ингэж бичүүлэх ээ больё. Сүржигнэхээ л байчих л даа. Та нарт хийх ажил их байгаа шүү

0  |  0
Top