Ц.Элбэгдорж, Ж.Эрдэнэбатын цалин дэлхийн жишигт нийцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 11

Баян хоосны ялгаа дэлхийн удирдагчдын дунд ч ажиглагдах болжээ. Дэлхийн хамгийн өндөр болон хамгийн бага цалинтай удирдагчдын жагсаалтыг танилцуулж байна.

Дэлхийн удирдагчдаас хамгийн өндөр цалинг Сингапурын Ерөнхий сайд Сян Лун хүртдэг. Түүний жилийн цалин 1.7 сая доллар байгаа нь АНУ, Герман, Итали, Япон, Их Британийн удирдагчдын цалинг нийлүүлснээс ч их ажээ.

АНУ Б.Обамагийн жилийн хөдөлмөрийг 400 000 ам.доллараар үнэлдэг нь Сингапурын дэргэд бага ч олон улстай харьцуулахад маш өндөр цалин ажээ. Тус улсад хөдөлмөрийн хөлсний жилийн дундаж хэмжээ 51600 ам.доллар байдаг гэхээр төрийн тэргүүн нь 7-8 дахин өндөр цалин авдаг гэсэн үг юм.

Канадын Ерөнхий сайд Стивен Харпер 260 000 доллар, Германы Канцлер Ангела Меркель 234 400 долларын цалинтайгаар араас нь жагсч байна. А.Меркелийн цалин тивдээ хамгийн өндөр бөгөөд 12 жилийн турш хэвээрээ байж байгаад өнгөрсөн жил нэмэгдсэнээр энэ үзүүлэлтэд хүрчээ. Тэрээр Бундестагийн гишүүний хувиар мөн жилд 290 000 доллар нэмж авдаг аж.

Францын Ерөнхийлөгч Ф.Олланд сонгогдсоныхоо дараа цалингаа 30 хувиар хасаагүй бол А.Меркелийн удаад бичигдэх байв. Их Британийн Ерөнхий сайд болоод удаагүй буй  Тереза Мэй 216 000 долларын цалин авдаг. Австрали, Норвеги, Дани зэрэг улсууд Их Британитай бараг ижил төвшинд байна. Харин хамгийн ядуу удирдагч нь Кубын  Ерөнхийлөгч ажээ. Сард 300 гаруйхан ам.доллар авдаг аж.

Манай улсын хувьд, жагсаалтын “бага орлоготой” гэсэн ангилалд Төв Азийн бусад орны хамт бичигдсэн байна. Хойд хөршийн хэвлэлд бичсэнээр, Казахстаны Ерөнхийлөгч сард 1700, Узбекистаных 1300, Тажикистаных 1100 ам.доллар тус, тус авдаг аж.  Урд хөршийн удирдагч Си Зиньпиний цалин гэхэд 2015 онд 62 хувиар нэмэгдэж байж 22 000$ болсон. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 136 000 ам.доллар авдаг. Эндээс харахад, дундаж цалинтай харьцуулахад 5-8 дахин их цалинг дэлхийн улсууд удирдагчиддаа өгдөг ажээ.

Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд хийсэн мэдээлэлд дундаж цалинг 888 000 төгрөг байна гэж зарласан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жилд авдаг 51 сая 133 мянган төгрөгийн цалинг Монголбанкнаас зарласан өчигдрийн ханшаар хөрвүүлэхэд 22 329 доллар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынх 12 945 доллар болж байгаа нь бусад улстай харьцуулахад хэмжээний хувьд бага харагдаж байгаа ч эдийн засгийн багтаамж, иргэдийн дундаж цалинтай харьцуулахад боломжийн хэмжээнд байгаа юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(202.9.40.244) 2017 оны 01 сарын 13

Эдний амьдралд цалин нөлөөлөхгүй ! Эд тусгай хангамж авч байна, өөр далд аргаар хувьчилсан авсан юмнууд бий , хувьцаа нтр бий ! Эдэнд цалин зөвхөн бэлэг тэмдэг !

0  |  0
баяраа(112.72.11.67) 2017 оны 01 сарын 12

хууль байнаа хуулийг хэрэгжүүлдэг таний томилосон :| :-?? :-??

0  |  0
баяраа(112.72.11.67) 2017 оны 01 сарын 12

точуулын цалин яах вэ ажилчиний цалин хэд билээ ?\борчуулийн\б

0  |  0
zochin(150.129.140.112) 2017 оны 01 сарын 12

olon xund ad uzegdej amidrax ut xuuxed uldsen xumuust n muul baix da aealbegdorj guai

0  |  0
зочин (202.179.31.81) 2017 оны 01 сарын 12

энэ худал ч нөхөр МАН д их хайртай болжээ, одоо бүр ЕС даа долгинож байна. тэртэй тэрэнгүй ард түмэн олон нийт энэ хэнийг хэн бэ гэж ойлгож байгаа болсон тул түүнийг огцоруулаж хариуцлага татах хэрэгтэй Уянга Жавхлан болон бусад АН нөхдийг л дэмжих хэрэгтэй Элбэг ганцхан юм зөвлөхд Оюу Толгойгоос авсан луйвараа сайн дураар илчилэх юм бол ард түмэн түүнийг чл шийтгэлээс харж үзэх байх түүнээс өөр зүйл үгүй байх шүү их ч нүгэл үйлдсэн дээ

0  |  0
mohoono shvv(202.9.43.10) 2017 оны 01 сарын 12

ed hulgaich luiwarchdad tsalin ogoh baitguai alah estoi vvnd bvv saad hiigeed hvn molhvvleed bai gvih nohoid gvihgvi nohoi sadaa gej bas end ta bid 2 s oor hvn setgegdel oruulahgvi bgaa umaadaa

0  |  0
Д(103.229.123.78) 2017 оны 01 сарын 11

Юу ч хийхгуй ийм их цалин авч болохгуй. Улс, ард олон ядуурсан улсын Ерэнхийлэгч цалингуй ажиллах хэрэгтэй

0  |  0
Зочин(202.9.40.249) 2017 оны 01 сарын 11

юу хийсэн гэж ийм их цалин авдаг байнаа.

0  |  0
Zochin(27.123.214.120) 2017 оны 01 сарын 11

Oorsdoo l bi darga bolj chadna gej bolchixood uunees baga tsalingaar ene ajliig chini xiij chadax xun zondoo l bna.Tsalingi ni buuruulax xeregtei yamar ondor tsalin avdag yum be.Tramp shig 1 dollarin tsalin avax xeregtei oorsdiinxoo durtaidaa l sain duraaraa muu arga xereglej baigaad ene alban tushaald ochson xumuus tsalingii ni buuruulax xeregtei

0  |  0
Зочин(103.9.90.130) 2017 оны 01 сарын 11

энэ 2 хоёулаа л хагартлаа идэж улсууд. ЕС бол залуу хүн гэхэд бүр хагарсан, хавь ойрныхыгоо ч хагалж бгаа 2

0  |  0
ЗОЧИН(202.9.41.92) 2017 оны 01 сарын 11

888000Т-ийн цалинтай нь нийт ажиллагсадын хэдэн % байгаа бол доо зайлуул

0  |  0
тэнэг(103.9.91.66) 2017 оны 01 сарын 11

Мэдрэл муутай юм бичдэг болжээ. Ямарч боловсрол байхгүй

0  |  0
ккк(202.179.29.15) 2017 оны 01 сарын 11

888 мянга гэсэн тоог хаанаас гаргаад ирэв ээ. Нэг нөхөр тэнгэр харж сууж байгаад олсон тоо юм шиг байна. Дандаа худлаа тоо баримт явах юм даа...

0  |  0
Zochin(199.212.86.37) 2017 оны 01 сарын 11

Yasan ih mungu avdag um be? Yu hiij buteesen um be? Uls ornoo iim archaagui uruvdultei baidald oruulsan bna

0  |  0
Бага бна(27.123.214.119) 2017 оны 01 сарын 11

Маш бага байна ийм цалинтай байхаар чинь яаж амьдрах вэ айн энэ чинь харин буруу зам руу оруулах бусуө. Үхсэний чинь лэлхийн жишиг

0  |  0
иргэн(202.179.23.38) 2017 оны 01 сарын 11

Эрдэнэбатын цалинг элбэгдоржтой солих ёстой элбэгдорж шиг хэрэггүй хүн монголд алгаа, тэрэнд огт цалингүй байлгасанч болно,дээр үеийн Улс төрийн товчооны гишүүдээс зуу давсан хангамжтай ерөнхийлөгч гэгч цалингаар яах юм бэ.

0  |  0
Top