Чихэвч зүүсэн хоёр охин галт тэргэнд дайруулж амиа алджээ

Энэ сарын 7-ны өдөр 17-21 насны хоёр охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэйчүүд чихэвчтэй, хоёр малгай давхарлан өмссөн байсан гэнэ. Галт тэрэг дуут дохио өгсөн ч тэд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гарч дайруулсан болохыг тогтоосон байна. Үнэхээр харамсалтай...

 Хайран сайхан амиа нэг муу "Чихэвч"-нээс болж алдаж байгааг юу гэж ойлгох вэ. Хайхрамжгүй, хэнэггүй зан гэх үү, аминаасаа уйдсан үйлдэл гэх үү. Юу гэж хэлсэн ч, өдгөө монголчуудын дунд тэр дундаа залуус "Чихэвч"-инд дөнгүүлдэг болжээ. Өөрсдөө тэрийгээ мэдэхгүй байгаа нь бүр өрөвдөлтэй. Өдгөө чихэвчний зохисгүй хэрэглээнээс болж, чихнээсээ салсан олон жишээг ярьж болно. Тухайлбал, Нэг танил маань “өрөөсөн” чихтэй. Хар багаасаа л электрон тоглоомонд донтож, компьютерын гар нүдэж суудаг байсныг ойр дотно хүмүүс нь сайн мэднэ. 30 хүрч яваа хэрнээ одоо ч гэсэн энд тэндхийн тоглоомын газрууд хэсдэг хэвээр. Түүнийг би олон жилийн өмнөөс мэддэг ч баруун чих нь таг дүлийг гадарлаагүй. Учир шалтгааныг асуутал чанга дуу чимээнээс болж, сонсгол нь муудсаар сүүлдээ нэг чих нь дүлийрчээ. Үйлдвэрт ажиллаж байгаагүй түүнийг ямар гээчийн дуу чимээ ийм болгосон нь надад сонин байв.

Гэтэл компьютер тоглохын тулд чихэвч байнга зүүх шаардлагатай, тэгэхгүй л бол дотор нь “орж” чаддаггүй юм байх. Тэр тусмаа тоглоомын газарт орчны чимээ ихтэй учир чихэвчнийхээ дууг хамгийн чанга дээр нь тавьдаг байжээ. Үүндээ аажмаар дасаж, чихэвчээ чангалж сонсохгүй л бол “кайф” авахаа байсан гэнэ.

Харамсалтай нь ингэх бүрт сонсголын эсүүд нь бага багаар мөхөж, дахин хэзээ ч сэргэхээргүй болсныг сүүлд мэджээ. Эхэндээ чих нь шуугьж, хатгуулан, сүүлдээ булаг гоожсоор хэнгэрэг нь цоорсон байна. Одоо хүртэл “онгорхой” чихтэй, хүнтэй юм ярихаараа нүүр нүүрээ харахын оронд нөгөө чихээ “өгдөг” болсноо надаас нуугаагүй юм.

Чихнээсээ салах уу, Чихэвчээ зохистой ашиглах уу?

Image result for чихэвч тэй хүүхэд

 Тэгвэл түүний чихгүй болсон түүх эдүгээ өөр нэгэнд давтагдахгүй гэх баталгаа алга. Хөгшин, залуугүй хаана ч явсан чихнээсээ байнга л “нэг юм” уячихсан харагдана. Автобусанд хажууд зогсох залуу рок хөгжим сонирхдог нь илт, хүрэх газраа очтол би өнөөх дуунуудыг нь ээлжилж сонссоор байгаад цээжлэнгээ алдав. Яах вэ, надад бол уйдахааргүй л байсан. Гэхдээ чихэвчний хөгжмийг дэргэдэх хүмүүст сонсогдохоор чарлуулах өөрт нь ямар их дарамт, ядаргаа болдог бол.

Иймэрхүү залуус, охидтой нийтийн унаанд бишгүй л тааралдана. Хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй л гэнэ байх. Гэхдээ чихэвчнээс үүдэлтэй өвчин гэх шинэ нэр томъёо үүсчихээд байна, цаана чинь. Мэдлэг мэдээлэл хомс байгаагаас хүүхэд, залуус эрүүл саруул эрхтнээ эрэмдэглэж буйгаа мэдэхгүй байна шүү дээ. Бүр цаашлаад амь насаа алдахад хүртэл хүрч байна. "Чихнээсээ салах уу, Чихэвчээ зохистой ашиглах уу" гэсэн сонголт танд буй. 

С.Баяр

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

gun uhaan [ 202.21.106.126 ]      |     1-р сарын 17 -нд, 12:52 минутанд

tolgoitiinh uu gerch hudal helsen uu gerch eruul uu gej baitsaadag bolgovol zorigiin hereg

baimaar [ 202.21.106.126 ]      |     1-р сарын 17 -нд, 12:51 минутанд

hemjee hyazgaar

MC [ 27.123.214.115 ]      |     1-р сарын 12 -нд, 13:04 минутанд

End hunii zov buruug bish chihevchnii hor honooliig niited oilguulah gj oroldson bn shuude odoogiin niigemd utastai buhen chihevchtei bolson tsag ene medeelel unen ch bai hudal ch bai chihev ch ni hunii eruul mend tarhi chihend muu gdgiig medeh hun hovor bdg meddeg bsn ch toodgui ni huvi hunii buruu bish gju

Naraa [ 203.91.117.8 ]      |     1-р сарын 11 -нд, 13:29 минутанд

chixewchnes boloogvch ym bilvv xewlel medeellinxen nvdeeree xaraagv baij yax gej engej xudlaa niitlel bichij baidiin be vnen zov niitleliin bichixgv baij yaxaaraa dandaa xudal vnen ym bichij gargaj baidiin niitlel gargax gej baigaa bol vnen zoviin medched daraa ni gargaj baigaach

Zochin [ 202.9.41.56 ]      |     1-р сарын 11 -нд, 12:51 минутанд

Ireeduid chihnii emch erelt ihtei mergejil bolno.

Zochin [ 150.129.142.74 ]      |     1-р сарын 11 -нд, 07:39 минутанд

Amia xorlolt l biz

shudarga bldaa [ 77.218.255.240 ]      |     1-р сарын 11 -нд, 06:29 минутанд

yu yriad bgan galt tereg ireh ved ayulgvi bdal hangah estoi ym bga bizde haalt n haichsin ene bol tedni buru bish tomor zamin buruu haaltin davad orogvin lav

зочин [ 66.181.185.130 ]      |     1-р сарын 11 -нд, 04:56 минутанд

Залуучууд замаар гарахдаа ч чихэвчтэй явж харагддаг. Зөндөө л харамсалтай сургамжтай зүйл гарч л байсан. Сайн дураараа амьнаасаа уйдана гэгч л болж байна даа.

д [ 119.40.103.3 ]      |     1-р сарын 11 -нд, 04:38 минутанд

Энэ чихэвчний хор уршиг сурталчилгааг телевизээр маш олон удаа видео хэлбэрээр гаргах хэрэгтэй. Залуучууд хэзээ ч нэг удаа хэлээд шууд амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор шүү. Энэ бол эрүүл мэндийн яамны хийх ажил

Tsoomoo [ 202.126.91.101 ]      |     1-р сарын 11 -нд, 04:17 минутанд

хохино шдээ тэнэг юмнууд. одоо тэр галт тэрэгний жолоочид хариуцлага тооцно доо .үхэх мөрөөрөө үхэхгүй хүнд гай болж үхээд байхдаа яхавдээ angry

Amaraa [ 202.21.118.182 ]      |     1-р сарын 11 -нд, 03:31 минутанд

Hohino geheer uur heleh ug alga daa

Monkey D Luffy [ 202.9.41.99 ] 1-р сарын 11 -нд, 05:45 минутанд

Hohin ee xe xe aminaasaa uudsan muu teneg ym nuud

Boloroo [ 183.81.171.134 ] 1-р сарын 11 -нд, 05:56 минутанд

Өрөвдөх сэтгэлгүй малууд байх юмаа

happysadwinkingbig grinbattingeyelashesbig hugconfusedlove struckblushingtonguekissbroken heartsurpriseangrysmugcoolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowsrolling on the floorangelnerdtalk to the handcall meon the phoneat wits endwavetime outday dreamingsleepyrolling eyeslosersickdont tell anyoneno talkingclownsillypartyyawndroolingthinkingohapplausenail bitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboyI dont want to seehurry up!rock on!thumbs downthumbs upit wasnt mepirateI dont knownot listeningrosecoffeeideaprayingmoney eyeswhistlingfeeling beat uppeace signshame on youdancingbring it onhee heechatterboxnot worthyoh go onstarhirobillyyin yangskull
Go to top of page